Цаг агаар: 11 сард цаг агаар ямар байх вэ

Б.Нямхүү
2024/10/31

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Завхан аймгийн зүүн, Баянхонгор аймгийн хойд нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ын орчим , харин хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн , хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас Сүхбаатар, Дорнодын нутаг, Хэнтийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Агаарын температур, хур тунадасны явцыг–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэнд үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говьсүмбэрийн нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн нутаг, Дундговийн зүүн өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Агаарын температур, хур тунадасны явцыг–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температурын хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим орох боловч нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна


1
angry
0
care
2
haha
6
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд энэ хавар 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэжээ 33 минутын өмнө
Хүндэтгэх шалтгаантай орон нутгийн тээврийн хэрэгсэл хураамж төлөхгүй 41 минутын өмнө
Зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа 2 цагийн өмнө
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо 2 цагийн өмнө
​ХӨСҮТ: Зах худалдааны төв орохдоо амны хаалт зүүхийг анхааруулав 4 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих иргэдэд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цагийн өмнө
Эх орныхоо дархан хилийг хамгаалах нь хилчин хүний эрхэм үүрэг 5 цагийн өмнө
Дугаарын хязгаарлалтыг иргэдийн 53 хувь нь дэмжихгүй гэжээ 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Хүүхдүүдийн 87 хувь нь ямар нэг хэлбэрийн цахим халдлагад өртсөн 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна 6 цагийн өмнө
“МОНГОЛЫН ИХ ЗОЛГОЛТ САЙХАН ШИНЭЛЬЕ” сар шинийн хамгийн том үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ 6 цагийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээнэ 6 цагийн өмнө
Хос шарга дуу дахин мэндэллээ 6 цагийн өмнө
"Алдарт эхийн одон"-гийн мөнгийг олгож эхэллээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
"Т.Хасбаатар нь Ардчилсан намд гишүүнээр элсэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл ирүүлээгүй" гэв Өчигдөр
Педро Бернал: Э.Цэндбаатарыг ялна гэдэгтээ итгэлтэй байна Өчигдөр
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалиар өвлийн уламжлалт спортын уралдаан, үзүүлэн тоглолтууд болно Өчигдөр
Т.Хасбаатар: АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаатай байгаа Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн Улаангом хотод ажиллалаа Өчигдөр