Сахарын цөлд сүүлийн 50 жилд анх удаа бороо оржээ

22 цагийн өмнө

Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь зөвхөн агаарын температур нэмэгдэх бус байгалийн тэнцвэрт байдал алдагдахыг хэлдэг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлт хурдацтайгаар явагдаж байна. Дэлхийн цаг уурын нөхцөл байдлын талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нэгэнтээ “хүн төрөлхтөн уур амьсгалын там руу хурдны замаар давхиж явна” хэмээн хэлсэн байдаг. Үүнийг баталсан шиг дэлхийн өнцөг булан бүрд цаг агаарын ховор үзэгдэл өнгөрсөн хэдхэн хоногт тохиолоо.
Япон улсын аялал жуулчлалын төв болсон алдарт Фүжи ууланд өнөөдрийг хүртэл цас унаагүй байна. Нийслэл Токио хотоос баруун урд зүгт 100 орчим км-т байдаг идэвхтэй галт уул Фүжи жирийн үед жил бүрийн аравдугаар саран эхэн гэхэд цагаан цасанд хучигдсан байдаг ажээ. Эрдэмтэн судлаачид 130 жилийн өмнөөс Фүжи уулан дах хур тунадасны хэмжээг судалж тогтоож ирсэн байна. Гэвч энэ цаг үеэс хойш анх удаа тус ууланд цас уналгүй хамгийн удаж байгаа тохиолдол болж байгаа аж.

Марокко Улсын зүүн-өмнөд бүсэд орших Сахарын элсэн цөлд бороо оржээ. Сахарын цөл бол дэлхийн хамгийн хуурай, үржил шимгүй газруудын нэг. Түүнчлэн энэ газарт жилд хэдхэн инч бороо ордог бөгөөд энэ удаа 48 цагийн турш үргэлжлэн оржээ. Энэ нь Сахарын цөлд сүүлийн 40-80 жилийн ган гачгийн дараа орсон бороо буюу 200 мм-ээс давсан хур тунадас орж байгаа тун ховор тохиолдол юм.

АНУ-ын Хавайн аралд агаарын даралт огцом буурч, уулархаг нутгаар их хэмжээний цас орсон гэж мэдээллээ. Хавайн арлуудын цаг агаар маш тогтвортой бөгөөд жилийн туршид температур бага зэрэг хэлбэлздэг. Зуны улиралд өдрийн дундаж температур 29.4 ° C, өвлийн дундаж температур 25.6 ° C байдаг. Тус аралд их хэмжээний цас орсон нь цаг агаарын ховор үзэгдэл болсон байна.

Эх сурвалж: СNBC Mongolia


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 10 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 13 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29