"Mango" зар сурталчилгаандаа хүний оронд хиймэл оюунаар бүтээсэн моделиудыг ашиглаж байна


Хиймэл оюун ухаан орлож магадгүй ажлын байрнуудын жагсаалтад хувцас загварын салбар нэмэгдэх шинжтэй

Испанийн “fast-fashion” худалдааны сүлжээ “Mango” зар сурталчилгааны ажлаа илүү хурдтай болгохын тулд хиймэл оюунаар бүтээсэн аватар ашиглаж, жинхэнэ моделийн ажлыг орлуулах болжээ. Харин хиймэл оюунаар бүтсэн моделиудын өмсөж байгаа хувцас нь бодит бөгөөд үйлчлүүлэгчид худалдан авах боломжтойг тус компанийн Гүйцэтгэх захирал Тони Руиз мэдээлжээ.

“Mango”-ийн гол өрсөлдөгчид болох “Inditex”-ийн “Zara” болон “H&M” брэндүүд загварын трендийг хоцрохгүй дагаж, боломжийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Харин “Mango” тэдэнтэй өрсөлдөхийн тулд хиймэл оюун ашиглаж, бизнесийнхээ өөр нэгэн чухал талбарт өсөлтөө эрчимжүүлэхийг зорьж байна. “Хурдан хугацаанд контент бүтээх нь бидний зорилго” хэмээн Тони Руиз онцолж байлаа.

Тус компани долоодугаар сард хиймэл оюунаар бүтээсэн анхны зар сурталчилгаагаа цацаж, өсвөр насны охидод зориулагдсан коллекцоо сурталчилжээ. Харин хамгийн сүүлд энэ сард гаргасан зар сурталчилгааны зорилтот бүлэг нь мөн өсвөр насныхан аж. Цаашид технологийн хэрэглээг эрэгтэй, эмэгтэй коллекцдоо өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа юм.

2.5 их наяд ам.доллароор хэмжигдэх дэлхийн загварын салбарын шилжилтийг хиймэл оюун чиглүүлж буй. Хиймэл оюунаар модель бүтээдэг компаниудтай аль хэдийн хамтын ажиллагаа эхлүүлээд буй “Levi Strauss”, “Louis Vuitton”, “Nike” зэрэг компани дээр “Mango” ийнхүү нэмэгдэж байна. “Хиймэл” моделиуд ашиглахад гарах зардал “жинхэнэ” моделиудын цалингийн өчүүхэн хэсэгтэй тэнцэх тул санхүүгийн үр ашиг нь илт байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg tv



0
angry
3
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 9 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 12 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29