Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч буйгаа илэрхийлэн суулт зарлаж буй талаараа мэдээлэл өглөө.
Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Миний охин 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлээд өдийг хүртэл шалгагдаж, шоронд сууж байна. Энэ үйл явдалд их харамсаж суудаг.
Давж заалдах шатны шүүх хурлыг төрийн нууцаас бусад хэрэг дээр нээлттэй шүүж өгөхийг хүсэж байна.
Аав нь охиноо хоригдсоноос хойш бие нь тааруу байна. Нэг эм уудаг байсан бол олон эм уудаг болсон. Жоохон суухаар толгой нь эргээд явж, хөдөлж чадахгүй байгаа. Биеийн байдал таруу байгаа ч санаа зовоод хүүхдэдээ хэлээгүй.
Хаалттай бус нээлттэй шүүгээд өгөөч гэж хүсэж байна.Үнэн шударга байдлын төлөө ажлаа хийж яваад ийм байдалд хүрсэн учир сэтгэл санаа хүнд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна