Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.11.06/ болно. Шүүх хурлыг өнгөрсөн сарын 21-нд товлосон ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна