БНСУ-ын жуулчдад зориулсан эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг нэвтрүүллээ

Ж.Булганаа
2025/09/05

Солонгост сургууль төгсөгчдийн холбоо(MAGIKO) Хан-Уул дүүргийн Эко нэгдсэн эмнэлэг, “Улта Тур” ХХК-тай хамтран Монгол Улсад аялж буй БНСУ-ын болон бусад орны жуулчдад зориулсан эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэн эхлүүллээ.

Монгол Улсад зорчиж буй жуулчид аяллын явцад осол, гэмтэл, өвчлөл зэрэг эрсдэлтэй нөхцөл байдалд өртөх тохиолдолд эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Иймд дээрх байгууллагууд хамтран тухайн нөхцөл байдалд түргэн шуурхай, хүртээмжтэй, хямд өртөгтэй эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, аль ч газраас богино хугацаанд хүрч очих боломжтой системийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус үйлчилгээ нь зөвхөн БНСУ-ын жуулчдад бус, Улаанбаатар хотод аялж буй бусад гадаадын иргэдэд ч нээлттэй бөгөөд дараах тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

• 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ авах боломж

• Түргэн тусламжийн дуудлагаар очиж газар дээр нь яаралтай тусламж үзүүлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хүргэх

• Яаралтай түргэн тусламжийн автомашинаар очиж авах

• Амь насыг аврах анхан шатны тусламж, гэмтлийн яаралтай тусламж, шаардлагатай оношилгоо, эмчилгээ • Орчуулагчийн үйлчилгээ, эрүүл мэндийн зөвлөгөө, дэмжлэг

• Хэрэв шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Холбоо барих мэдээлэл: • Яаралтай тусламжийн утас: +976-70049255 (24 цагийн турш дуудлага хүлээн авна) • Орчуулагчтай холбогдох утас: +976-9800-2163 (солонгос хэл дээр) Цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө: Тус хамтарсан санаачилгын хүрээнд цаашид: • Улаанбаатар хотын бусад дүүргийн эмнэлгүүд болон аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран ажиллах, • Үйлчилгээний чанар, үр дүнг улирал тутам үнэлэх, • Жуулчдад зориулсан мэдээлэл, сурталчилгааг олон сувгаар түгээх, • Сурталчилгааны материалуудыг бэлтгэн хэвлэмэл болон гар утасны аппликэйшн хэлбэрээр гаргах, • Гадаад жуулчдад тусгайлан зориулсан, Солонгост сургууль төгсөгчдийн холбооны нэрэмжит тасгийг байгуулах чиглэлээр үе шаттайгаар ажиллахаар төлөвлөж байна.


1
angry
1
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 7 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 10 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 11 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 11 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 11 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24