“Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийлээ

Ж.Булганаа
2025/09/17

Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн санаачилгаар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Үндэсний олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэмжлэгээр бүтээн байгуулж тохижуулсан “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтийн ёслолоо хийв. 

Найрамдлын цэцэрлэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн”-ий эрхэм зорилгод нийцүүлсэн ногоон(эко) бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой. Цэцэрлэг нийт 3600 м.кв талбайн 60 хувьд буюу 2160 м.кв талбайд төрөл бүрийн мод, бутлаг ургамал, цэцэг, зүлэг тарьж эх байгалийн бичил орчин бүрдүүлсэн. Мөн хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны бэлгэдэл  Мазаалай, панда(хулсны баавгай)-гийн гантиг чулуун баримал бүтээн босгож суурилуулжээ. Энэхүү бүтээлийг Монголын чулуун урлал, сийлбэрийн нэртэй мастер, СТА Жамбалын Түвшинжаргал урлажээ. Гантиг чулуунд мөнхөрсөн энэ хоёр бамбарууш нь хөрш хоёр орны мөнхийн найрамдлын бэлгэдэл болон оршино. Үүнээс гадна хөрш хоёр орны найрамдалт харилцааны түүх, хөгжил, ололт амжилтын тухай дурсгалын самбарууд бүтээж толилуулсан нь өргөн олон нийт, хүүхэд залуусын хувьд сонирхолтой бөгөөд танин мэдэхүйн ач холбогдолтой юм. 

МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГ


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 5 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 6 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 6 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 6 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр