Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум Зэрлэг багт ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авчээ. Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 80 хүн, 4 автомашин, 7 мотоцикл, 19 морьтойгоор 07:30 цагаас эхлэн ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.06-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр анги, орон нутгийн нийт 48 хүн, 5 автомашинтай түймрийн хойд талаас зүүн чиглэлд унтраах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна