Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан маргааш 15:30 цагт болно.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах / хаалттай / хэлэлцэх юм.
Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болох товтой байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна