“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг боллоо

O.Аззаяа
2026/05/13

Энэхүү хуулийн төсөл нь хөдөлмөрийн харилцаанд орж буй оюутнуудын эрхийг хамгаалах, төрийн бодлогын оролцоог тодорхой болгох, ажил олгогчдыг дэмжих, урамшуулах, мөн дадлагажих хөтөлбөрийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь зохицуулах зорилготой юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “Би өөрөө оюутан байж үзсэн хүн. Тэр үедээ цагийн ажил хийж, өөрийн хөдөлмөрөөр мөнгө олох нь үнэ цэнтэй санагддаг байсан. Тиймээс оюутнуудын хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих хэрэгтэй гэж боддог.

Гадаадын орнуудад оюутнууд долоо хоногт 20 хүртэл цаг ажиллах боломжтой, тодорхой зохицуулалттай байдаг. Харин манай улсад оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хууль эрх зүйн орчин сул байгаа нь оюутан болон ажил олгогч талд аль алинд нь хүндрэл үүсгэдэг.

Манай ажлын алба энэхүү хуулийн төсөл дээр жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Судалгаа, дүгнэлтийг гурван үе шаттайгаар хийж, оюутнуудад яг ямар асуудал тулгарч байгааг, мөн аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэл үүсэж байгааг судалж байгаа.

Оюутан хөдөлмөр эрхлэх нь зөвхөн Монголд байдаг үзэгдэл биш. Дэлхийн бүх улс оронд оюутнууд хичээлийн бус цагаараа ажиллаж, ирээдүйн ажлын байрандаа бэлтгэгддэг. Гэтэл манайд төгсөж буй залуусыг ‘туршлагагүй’ гэх шалтгаанаар ажилд авахгүй байх нь түгээмэл байна.

Мөн нэг том асуудал нь нийгмийн даатгалын шимтгэл. Оюутан хэдхэн хоног, түр хугацаанд ажилласан ч НДШ төлөх шаардлага үүсдэг нь оюутан болон ажил олгогчид санхүүгийн дарамт болж байна. Хэрэв оюутнуудыг НДШ-ээс тодорхой хэмжээнд чөлөөлөх зохицуулалт хийвэл оюутнуудын гар дээр авах орлого нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд ч цагийн ажилтан авах сонирхолтой болно. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн онцоллоо.

Тэрбээр мөн хийсэн судалгааны дүнд нийт оюутнуудын 80 орчим хувь нь хөдөлмөр эрхлэхийг дэмжиж буйг дурдав.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Б.Түвшин, Отгонтэнгэр их сургуулийн захирал Н.Энхзаяа, ОТИС-ийн Эрх зүйн сургуулийн захирал С.Эрдэнэболор, ажил олгогчид болон оюутан залуусын төлөөлөл оролцож, суралцахын зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлэхэд тулгардаг хүндрэл, боломжийн талаар санал бодлоо илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Түвшин “Ажлын байрны инженерчлэлийг зөв, бодлоготой зохицуулах шаардлагатай. Ингэж байж оюутан залуус хичээлийнхээ хажуугаар хөдөлмөрийн мөлжлөгт өртөхгүйгээр хагас цагаар ажиллах боломж бүрдэнэ.

Өнөөдөр технологийн хурдацтай хөгжил, менежментийн шинэ шийдлүүдийн нөлөөгөөр байнгын ажлын байрны бүтэц өөрчлөгдөж, улам бүр цөөрч байна. Ийм нөхцөлд хөдөлмөрийн харилцааг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах боломжгүй болсон. Тиймээс оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бие даасан эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Харин УИХ-ын гишүүн Л.Гантөмөр оюутан залуусыг хорт зуршил, буруу хэрэглээнээс хол байж, өөрийгөө хөгжүүлэх зөв дадал хэвшилтэй байх нь ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэх суурь болдог гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Оюутан нас бол зөвхөн мэргэжил эзэмших үе биш. Ирээдүйн амьдралын хэв маяг, сахилга хариуцлага, хөдөлмөрийн дадал төлөвшдөг хамгийн чухал үе байдаг. Тиймээс залуус эрүүл амьдралын хэв маягийг сонгож, цаг хугацаагаа зөв зүйлд зарцуулж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ингэж байж эрүүл, зөв хандлагатай, чадварлаг хүний нөөц бэлтгэгдэнэ” хэмээн хэллээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 3 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 3 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 3 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25