Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана

О.Шүрэнцэцэг
2026/05/16

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. 

Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ дийлдэхгүй, өндөр байна. Өмнө жилүүдэд нөөцийн мах чөлөөтэй авч болдог байсан, энэ жил олдоц байхгүй, худалдаж авч чадахгүй байгааг иргэд хэллээ. Зарим ахмад тэтгэврийн зээл авч мах авч байгаагаа ярьж байна. 

“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгчид махны нийлүүлэлт бага, үнэ өндөр байгаа учраас иргэд хагас килограммаар авч байна. Нөөцийн мах зарахгүй, олдохгүй байна. Хэрвээ нөөцийн мах зах зээлд  байсан бол махны үнэ ингэж өсөхгүй байсан гэдгийг хэллээ. Нийтийн хоолны салбарт махны үнэ сөргөөр нөлөөлж, тоног төхөөрөмжөө зарж, үүдээ хааж буй тохиолдол гарч байгааг Ерөнхий сайдад уламжилж байв.

 Нөөцийн махны гэрээт борлуулагч “Өгөөж Хан Хөхий” ХХК-ийн төлөөлөл С.Октябрьтуяа “Манай дэлгүүрт сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн махны нийлүүлэлт хийгдээгүй. Нийлүүлэгчээс асуухаар хангалттай хариу өгдөггүй” гэлээ.

Нийслэл 5017 тн мах нөөцөлсөн. Одоогоор 2500 тн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байна. 2500 тн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулна гэж Ерөнхий сайд Н.Учрал иргэдтэй уулзахдаа хэлсэн. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулна гэлээ. 

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. Хот энэ үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул хариуцлага тооцно. Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна. Малчдад хохирол багатай, хэрэглэгчдээ дэмжих байдлаар шийдвэр гаргана гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

 


0
angry
0
care
2
haha
6
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 14 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 17 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29