“Инновацын эзэд” 2026 уралдаант нэвтрүүлгийн бүртгэл эхэлжээ

O.Аззаяа
2026/05/19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, NTV телевизийн хамтын бүтээл болох “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлэг 4 дэх улирлын бүртгэлээ эхэлжээ. Шинэлэг санаа, гарааны бизнес, инновацыг олон нийтэд таниулж, дэмжих зорилготой энэхүү уралдаант нэвтрүүлэг нь 2023 оноос зохион байгуулагдаж эхэлсэн байна. Жил бүр уламжлал болгон явагдаж буй уг нэвтрүүлэгт эх орны өнцөг булан бүрээс бүтээлч сэтгэхүйтэй, шинийг санаачлагч хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа сорин өрсөлддөг юм.

Өмнө жилийн “Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн тухайд нийт 200 гаруй оролцогч бүтээлээ ирүүлэн гурван шатны турш өрсөлдсөнөөс тэргүүн байрт “Хавтан шахагч машин” буюу хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж шахан дараагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Инмо ресайклинг” баг шалгаран, 50,000,000 төгрөг, Дэд байрт GymPath буюу фитнессийн төхөөрөмжтэй ажиллах, дасгал хөдөлгөөн хийх явцын үнэн зөв байдлыг хянах төхөөрөмж 30,000,000 төгрөг, Гутгаар байрт үүлэнд нөлөөлж хур тунадас оруулах болон бусад ажиллагаа хийх зориулалт бүхий “Их чадлын пуужин” бүтээлээрээ сурагч Г.Чингүүн шалгаран 10,000,000 төгрөгийн эзэн тус тус болж байжээ. Дээрх бүтээлүүд нь хүний өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилсан, байгальд ээлтэй, шинэлэг санаа агуулсан инноваци бүхий бүтээлүүд байв.
Тэгвэл энэ удаагийн нэвтрүүлэгт мөн адил хүний өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөхөөс гадна хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн инновацлаг бүтээл, техникийн шийдлийг гаргаж ирэн, тухайн санаагаа бодит бүтээл, бүтээгдэхүүн болгох хүсэлтэй хүүхэд залуусыг бүртгэж эхлээд байна. Нэвтрүүлгийн нийт шагналын сан 100,000,000 сая төгрөг бөгөөд хийж бүтээх хүсэлтэй, хөдөлмөрч хичээнгүй, 12 – 25 насны хүүхэд залуусыг урьж байна.
Хэрэв та “Инновацын эзэд” 2026 уралдааны нэг хэсэг болж сонирхолтой аялалд өөрийгөө сорихийг хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdjhw7PLwzihDHNolsiQ5C0c1nFRLGKQxg6fZcyA24-bo8EuQ/viewform?usp=header холбоосоор орон бүртгэлээ хийгээрэй. Амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 17 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 21 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01