“Цаашдаа маргаан гарах нь ойлгомжтой. Гэхдээ бид сурах хэрэгтэй. Нийслэл Улаанбаатар хотод томоохон төслүүд хэрэгжинэ, өөр арга байхгүй. Хэдэн их наядаар нь яригдахаар хүмүүс хардаж, сэрдэх нь мэдээж. Гэвч ингэж хардсаар байвал ажил урагшлахгүй.
Хотын дарга ажлаа сайн хийсэн гэж би хувьдаа боддог. Би өөрөө нэг дүүрэгт нь энэ хүний удирдлагад ажиллаж байсан. Том төслүүд хэрэгжих нь зөв. Харин хууль, хяналтын байгууллагууд нь ажлаа сайн хийж, шалгаж, бүхнийг эргэлзээгүй, ил тод байлгах хэрэгтэй. Тэгж байж л ажил урагшилна.
Мөн залуучуудын цаг үе ирж байна гэж харж байгаа. Би 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр өвдөг шороодсон залуучуудын өмнө зогсоод ‘Уучлаарай, ахаа. Ах нь энэ удаа сонгуульдаа өвдөг шороодлоо’ гэж хэлж байсан.”
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна