ИРГЭД: Нөөцийн мах авах гэсэн биш өдөржин урт дараалалд зогсож ажлаа алдаж байна

O.Аззаяа
2026/05/19

Хотын даргыг суудлаас нь огцруулах хэмжээнд хүрсэн махны үнийн өсөлтөд Засгийн газар анхаарал хандуулж, үнийг тогтворжуулах арга хэмжээ авч эхэлсэн. Үүний хүрээнд нөөцийн махыг иргэдэд килограмм тутмыг нь 13-15 мянган төгрөгөөр худалдаалах шийдвэр гаргасан юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 19-нөөс эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулж байна. Бид Сүхбаатар дүүргийн “Хангай” хотхоны гадна талбайд байрлах борлуулалтын цэг дээр ажиллаласан юм.

Тус цэг дээр урт дараалал үүсэж, иргэд өглөөнөөс хойш 3-4 цаг дугаарлан зогсож байв. Иргэдийн зүгээс нөөцийн махны үнэ харьцангуй боломжийн байгаа ч хүртээмж, зохион байгуулалт муу байгааг шүүмжилж, өдөржин оочерлохгүйгээр дэлгүүрүүдээр тогтмол худалдаалах шаардлагатай байгааг хэлэв.

Нөөцийн мах худалдаалах цэгүүд:

• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт, 

• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд, 

• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд, 

• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд, 

• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд, 

• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр тус тус худалдаална. Мөн ирэх Лхагва гаригаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, Пүрэв болон Баасан гаригаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхлэх аж. 



1
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 17 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 21 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01