​МЕЙВЕЗЕР-МАКГРЕГОР БУЮУ ДУУЛИАНТ ТУЛААН АЙСУЙ!



Дэлхийн тулааны урлагийн түүхэнд нэн шинэ, маш сонирхолтой, их мөнгөний ширүүн өрсөлдөөн наймдугаар сарын 26-нд шоу цэнгээний өлгий Лас-Вегаст болох гэж байна. Мэргэжлийн боксын рингэнд ялагдал огт амсаж үзээгүй, 49 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулсан 40 настай боксчин Флойд Мейвезертэй UFC-гийн дэлхийн аварга, 29 настай ирланд тулаанч Конор Макгрегор тулна.

Тулаан бол нэг талдаа маш их мөнгөний шоу байдаг. Тиймээс ч хоёр тал хоёулаа их мөнгөний төлөө тулахыг хүссэн. Гэхдээ нэг асуудал байсан нь Мейвезер боксчин, харин Макгрегор холимог тулаанч. Тиймээс аль дүрмээр нь тулах дээр эхлээд шийдвэрт хүрэх ёстой байв. Ингээд хоёр тал удаан ярилцсаны эцэст боксын дүрмээр тулахаар болсон. Конор Макгрегор хэдийгээр мэргэжлийн боксын анхан шатны тэмцээнд ч орж үзээгүй ч гэсэн зөвшөөрсөн юм. Гэтэл түүний эсрэг 49 тулаанд ялагдал гээчийг мэдрээгүй ёстой нөгөө босоо дархалсан боксын хаан зогсож байдаг. Тиймээс тулааны дүрэмд онцгой нэгэн заалт оруулсан нь боксын 10 унцын бээлийгээр бус 8 унцын бээлийгээр өрсөлдөхөөр болсон. Энэ нь боксчдын хэрэглэж дадсан бээлийтэй харьцуулбал цохилтын хүч хавьгүй хүчтэй очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Конор Макгрегор шиг нүцгэн гараараа шахуу зодолдоод сурчихсан хүний давуу тал энэ.

Тулаан гурван минутаар 12 раунд үргэлжилнэ. Холимог тулаанчид олон раунд тулалддаггүй тул Конор ч өрсөлдөгчөө эхний раундад л нам цохино гэж аархаж байгаа. Харин Флойд "Би ойрд тулаан хийгээгүй болохоор л хүмүүсийн сонирхлыг татаж байгаа юм" гэж өчжээ.

Тулааныг хашир туршлагатай шүүгч Роберт Берд шүүх болно. Хэрвээ 12 раундад ялагч тодрохгүй бол Берт Клементс, Дэйв Моретти, Гвидо Каваллери нарын шүүгчдийн өгсөн оноогоор ялагч тодорно.

Тулааны хажуугаар том шоу, их мөнгөний ажил тул хоёр тулаанч Лос-Анжелес, Торонто, Нью-Йорк, Лондонд хэвлэлийн бага хурал хийлгээд өчигдөр сүүлчийн хэвлэлийн бага хурлаа Лас-Вегаст хийлгэлээ.

Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 27-ны 11:00-д тулаан эхэлнэ. Гэхдээ Мейвезер-Макгрегор хоёрын тулааны өмнө хэд хэдэн тулаан болох тул ойролцоогоор 13:30-ийн үед хоёр тамирчин рингнээ гарах магадлалтай.

Дэлхийн бооцооны төвүүдийн дунджийг харвал Мейвезерийн ялалтад итгэгчид олон байна. Харин тулаан 12 үе үргэлжлэхгүй гэдэгт бараг бүгд эргэлзэхгүй байгаа юм.

Мөнгөний тухайд Зууны тулаан гэж нэрлэгдсэн Мейвезер-Пакьяогийн хэмжээний мөнгөнд хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Конор Макгрегорын хэлснээр бол тэр ялагчаар тодорвол 100 сая ам.доллар халааслах нь тодорхой болчихоод байгаа гэнэ. Тэгэхээр "Мөнгө" хочит Флойд Мейвезер ялагчаар тодорвол 100 саяас давуулах нь ойлгомжтой. Флойд өөрийнхөө ялалтад 5 сая ам.долларын мөрий тавьчихаад байгаагаа зарласан.

Ялагч нь 1.5 сая ам.долларын үнэтэй эрдэнийн чулуугаар чимсэн алтан бүс гардах болно.

Тулаанаас дөрвөн хоногийн өмнө Конор Макгрегорын жин 74.3 кг байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, үлдсэн богино хугацаанд 4.5 кг жингээ хасах шаардлагатай юм. Энэ талаар Мейвезер хэлээд амжсан. "Одоогоор тэр 4.5 кг жингийн илүүдэлтэй байна. Жингээ хасчихвал сайхан л юм. Харин хасч чадахгүй бол бид тулалдана. Гэхдээ тэр өөрөө илүүдэл жингээсээ бол том торгууль төлнө. Тэгэхээр хэдэн саяа эхлээд бэлдэж байхгүй юу даа" гэж Мейвезер өгүүлжээ.

Харин үүний хариуд Конор "Амаа хамхисан нь дээр дээ. Тэнэг юм донгосох юм. Намайг жингээ хасч чадалгүй ядарч, сульдаж, унана гэж горьдоод л байж бай. Түүний хийх зүйл одоо зөвхөн залбирах. Гэхдээ боксын шинэ хааны өмнө залбирах шүү" гэсэн юм.

Өөрийгөө Макгрегор домогт Брюс Ли-тэй адилхан арга барилтай гэж хэлсэн. "Надтай адилхан арга барилтай тулаанч гэвэл Брюс Ли л байна. Үүнийгээ би наймдугаар сарын 26-нд харуулна. Хэрвээ Мейвезер нокдаунд орвол би түүгээр даажигнах уу яах вэ гэдгээ өөрөө шийднэ" гэж ирланд залуу хэлжээ.

Харин Мөнгө хочит Мейвезер "Миний хэлэх юм бол энэ тулааныг үзэх үзэгчдэд баярлалаа. Би ойрын үед тулаан хийгээгүй. Тиймээс хүмүүс хэнийг нь ялах бол гэж хараад сонирхоод байгаа. Магадгүй би бага зэрэг хөндийрсөн байж болно. Гэхдээ би ялна аа" гэж мэдэгдсэн юм.

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуа энэ тулааны талаар "Өө, энэ том үйл явдал. Дэлхийн тулааны урлагийн хувьд тэд том алхам хийж байна. Тэгэхээр шүүмжлэх нь тэнэг явдал. Хэн хэнд нь боломж байгаа. Мейвезер бол боксын элит хүн. 49 тулаанд ялагдаагүй гэдэг бол олон жилийн турш өөрийгөө бүрэн нотлон харуулсан гэсэн үг. Түүнийг тийм олон жил гайхалтай байсанд та бүхэн буруутгаж чадахгүй" гэжээ.

Харин саявтархан боксоо орхиж буйгаа зарласан Украины боксчин, дэлхийн аварга асан Владимир Кличко "Мейвезер хэзээ ч их нүддэггүй тоглогч байсан. Хэрвээ тэр нэг алдаа гаргавал Макгрегор түүнийг тэр дор нь "машиндчихна". Конор надад "Тулааны клуб" киноны гол дүрийн хэрцгий залууг санагдуулдаг" гэжээ.

Ийнхүү тулааны хоёр өөр урлагийн аваргууд хоорондоо тулах гэж байна. Ямартай ч бид үзэх юмтай, бас ярих юмтай болох нь ээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Гишүүд танхимдаа бүрэн сууж, асуудалдаа идэвхтэй оролцдог байх шаардлагыг тавина 6 цагийн өмнө
НЗДТГ-ын хуучин барилгыг олон улсын зочид буудал болгоно 7 цагийн өмнө
​ Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ дэмжлээ 9 цагийн өмнө
Дорнод, Архангай аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 9 цагийн өмнө
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ 10 цагийн өмнө
Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна 10 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Он гарснаас хойш гал түймрийн улмаас долоон хүний амь эрсдэв Өчигдөр
Ж.Чинбүрэн: Налайхын зам дээр мөргүүлсэн 12 настай хүүхэд ГССҮТ-д хүнд гэмтэлтэй эмчлүүлж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Надад хуулийнханд бөлдөгдүүлсэн зүйл огт байхгүй Өчигдөр
Г.Дамдинням: Татвар төлдөггүй хэсгийг төлүүлэх чухал Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэгчдийн тоо эрс ихэсжээ Өчигдөр
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно Өчигдөр
2028 оны олимпод 5333 эмэгтэй тамирчин өрсөлдөнө Өчигдөр
Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор улираан томиллоо Өчигдөр
Ногдол ашгийн гурав дахь ээлжийн мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 428 боллоо Өчигдөр
Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг танилцууллаа Өчигдөр
Өнөөдрийн байдлаар 36 гишүүн чуулгандаа оролцоогүй байна Өчигдөр