Жолооч нарын хувьд хамгийн тулгамддаг зүйл бол автомашины зогсоол билээ. Тэгвэл Сүхбаатарын талбайн урд хэсэгт стандарт шаардлага хангасан борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган хүний зам зэрэг иж бүрэн 200 автомашины зогсоол барьж байгуулсан. Харин энэхүү авто зогсоолд өдөрт 100 гаруй жолооч үйлчлүүлдэг юм байна. Зогсоолын төлбөрийн хувьд автобус 30 минут зогсвол 2000, бусад машин 30 минут зогсвол 500 төгрөг төлдөг. Зариг.мн сайтын сурвалжлах багийнхан өчигдөр очиход зогсоолын хүрэлцээ нь дуусчихсан ачаалал ихтэй байлаа. Мөн зогсоолд машин тавих гэсэн жолооч нар ч олон байсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна