ДИАНА ГҮНЖ 20 ЖИЛ - ХУНТАЙЖ НАР ЭХИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ



Их Британийн гүнж Диана авто ослоор амь үрэгдсэнээс хойш яг 20 жил өнгөрч байна. Парисын гудамжаар дагах папараццчдаас зугтаж холдох гэж хурдаа нэмсэн машин Альма гүүрийн өмнөх хонгилд жолоогоо алдаж, хана мөргөснөөр ард түмний гүнж хэмээх тодотголтой Диана амиа алдсан.

Дианатай хамт явсан тэрбумтан Доди Аль Файедын хүү болон жолооч нь газар дээрээ нас барсан бол гүнж эмнэлэгт хүргэгдсэний дараагаар амьсгал хураасан юм. Харин машинд явсан хамгаалалтын ажилтан амьд үлдсэн ч ой санамжаа алдсан гэдэг.

Хожим шинжээчид жолоочийг Францын хуульд зааснаас гурав дахин их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг тогтоосноо зарласан юм. Зарим нь энэ хэргийг "дээрээс" зохион байгуулсан ч гэж үздэг. Гэхдээ үүнд ямар ч баталгаа байхгүй тул үргэлжлүүлэн нурших хэрэггүй биз.

Өнөөдөр буюу Диана гүнж амь эрсэдснээс хойш яг 20 жилийн дараа хоёр хүү нь болох ханхүү Уильям, Харри нар мөн гүнж Кейт Миддлтон Лондоны Кенсингтон Пэлас Гарденс гудамжинд очиж, эхийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөжээ. Энд Диана гүнж хунтайж Чарльзтай анхлан амьдарч, гэр бүлээ цуцлуулсны дараа ч мөн амьдарч байсан юм.

Диана гүнж болон хунтайж Чарльзын амьдрал олны анхаарлыг эхнээсээ л гойд татсан. Хаадын удмын харилцаа хаалттай, хямсгар байдаг гэх ойлголтыг Диана өөрчилж, хүмүүстэй бээлийгүй гарч барьж, асрамжийн газраар айлчилж, олны хайр талархлыг ихэд хүлээсэн тул Ард түмний гүнж гэх нэрийг хүртсэн юм. Мөн үргэлж инээмсэглэж явдаг нь түмний сэтгэлийг гойд татдаг байв.

Хунтайж Чарльз гүнж Диана хоёр анхны албан ёсны зураг авалтаа хийлгэх үеэр сэтгүүлч "Та дурлачихсан уу?" гэхэд гүнж "Тийм ээ, тэгэлгүй яахав" гэж хариулсан гэдэг. Харин энэ асуултыг сонссон хунтайж хажуугаас нь "Юун хачин юм асуугаад байна" хэмээн хэлсэн гэнэ билээ. Хунтайж гүнж хоёрын хуримыг 1981 оны долдугаар сарын 29-нд 750 сая хүн шууд үзсэн юм.

Албан ёсны ганцхан зураг авалт ард түмэнд хангалтгүй байлаа. Их Британийн адтай шар хэвлэлүүд гүнжийн хөдөлгөөн, нүдний харц, алхаа гишгээ гээд бүгдийг нэгбүрчлэн мэдээлэх болов. Хаана ч явсан Дианаг папараццчид, сэтгүүлчид дагаастай.

Диана нярайлж Уильям, дараа нь Харр мэндэллээ.

Сэтгүүлчид гүнжийн амьдралыг сүүдэртэй талыг хайсаар л байв. "Диана ганцаараа гунигтай байгаа нь", "Хунтайжийн дэргэд ч тэр гиюүрэх болжээ", "Хунтайжийн гэр бүлд асуудал үүсэв үү?" гэх мэт гарчиг, мэдээллүүд тасрахгүй. Удалгүй хэвлэлийнхэн хүссэн мэдээгээ сонсож, тэд гэр бүлээ цуцлуулахаар болов. Гэлээ ч гэсэн Хатан хаан зөвшөөрөөгүй тул хэдэн жилийн турш хүлээхээс өөр аргагүйд хүрсэн юм. Ингээд 1996 онд тэд албан ёсоор гэр бүлээ цуцлуулав.

Гэр бүлээ цуцлууллаа гээд Дианагаас сэтгүүлчид, папараццчид холдсонгүй. "Диана гэр бүл цуцлуулснаа хэр хүндээр хүлээж авав?", "Хунтайж Чарльз түүнийг хуурч байсныг Диана хэрхэн хүлээн авав?", "Хунтайж гүнж хоёр хөвгүүдээ яаж зохицож өсч торниулах вэ?" гэх мэт сэдвээр олон нийтлэл бичигдэж эхэлжээ.

Диана гүнжийн но-той зургийг олж авчирсан папараццчдад хэвлэлүүд маш өндөр шан харамж амлаж байлаа. Регбигийн багийн ахлагчтай жиг ургуулсан, баян эртэй ресторанд хооллосон гэх мэт мэдээллүүд хөвөрч байгаад сүүлдээ Египетийн тэрбумтан Доди Аль Файедын хүүтэй учиртай болсон талаар бичиж эхлэв.

Тэрбумтны усан онгоц дээр байгаа зургийг нь ч хэвлэлүүд олоод дэлгээд тавив. Дианагийн араас улайрсан энэхүү ангуучлал 1997 оны наймдугаар сарын 31-нд Альма гүүрийн өмнөх хонгилд л сая нэг зогссон юм. Гүнжийг амь тавьж байх үед папараццчид гэрэл зургийн аппаратын гэрлээ гялалзуулж зогссон гэдэг.

Диана гүнжийн амь эрсдсэн явдал дэлхий дахиныг цочроосон. Харин Их Британид папараццчдын эрээгүй ажиллагааг сайтар хазаарлах үндэслэл болсон юм. Одоо алдартнуудын хүүхдүүдийн зургийг хамаагүй дарах, оддын араас элдэж хөөж зураг авах, хувийн эзэмшил болон гэртээ байхад зургийг нь авахыг хуулиар хатуу хоригложээ.

Харин ард түмний гүнж Дианаг 20 жилийн дараа ч дэлхий нийт мартаагүй, гэгээн сайхнаар дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэсэн хэвээр байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 51 минутын өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 1 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 2 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 3 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 3 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 5 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 5 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 21 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 22 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 23 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр