​4.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ҮРЭГДҮҮЛСЭН НЬ НОТЛОГДООГҮЙ УЧРААС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ


Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажилд нэр бүхий улс төрийн албан тушаалтнууд 4.4 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх асуудал хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ талаар Нийслэлийн Ерөнхий Прокурорын Орлогч, Ж.Ариунаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Эрүүгийн цагдаагийн газрын Гүйцэтгэх ажил эрхэлсэн тасгаас дээрх мэдээллийн талаар шалгаж 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дугаар зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, тухайн үед "Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зарим албан тушаалтнууд болон "Натур фрейндли" ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга М.Баянмөнх, нарийн бичгийн дарга Г.Түвшинжаргал, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал гэх зэрэг 20 гаран хүмүүсийг холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 273 дугаар зүйлийн 273.2, 1661 дугаар зүйлийн 1661.3, 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт зааснаар шалгасан.

Хэрэгт цугларсан баримтаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" ХК, "Натур Фрейдли" ХХК-ний хооронд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт орших 3519.7 га, шинэ суурьшлын бүс байгуулах Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших 508.9 га талбайд болон Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт орших "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор"-ын 24623 га талбайн "Байгаль орчин, нийгэм эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ"-ний хүрээнд бодит ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдсон. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нараас прокурорт гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж "Натур Фрейндли" ХХК нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийж гүйцэтгэх гэрээний дагуу улсын төсвөөс нийт 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авч, зориулалтын дагуу зарцуулаагүй, холбогдох албан тушаалтнуудын хамт завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, олсон орлогын хууль бус эх сурвалжийг нуун далдлах зорилгоор бусдад шилжүүлж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн" гэв.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 49 минутын өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 1 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 2 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 2 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 3 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 3 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 4 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 19 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 20 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 20 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 21 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 21 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 22 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 23 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй Өчигдөр