ПАБЛО ПИКАССОГИЙН ДҮРД АНТОНИО БАНДЕРАС ТОГЛОНО


Испаний нэрт зураач, уран барималч Пабло Пикассогийн тухай "Суутнууд" олон ангит кинонд нэрт жүжигчин Антонио Бандерас гол дүр бүтээхээр болжээ. Урлагт 80 гаруй жил зүтгэж, 50 мянга гаруй уран бүтээл туурвисан Пабло Пикассогийн дүрийг ийнхүү нэрт зураачтай нэг нутагт төрж өссөн Антонио Бандерас амилуулахаар болсон байна.

"Пабло Пикассогийн амьдралын түүх миний сонирхлыг маш их татсаар ирсэн. Бид хоёулаа Малагагаас гаралтай нь бүр ч олзуурхууштай. Тиймээс National Geographic-ийн "Суутнууд" кинонд тоглох болсондоо их баяртай байна. Дэлхийн уран зургийн түүхэн дэх хамгийн шинэлэг, өвөрмөц уран бүтээлчийн талаархи үнэн бодитой түүхийг энэ кино сонирхолтойгоор харуулах болно" гэж Антонио Бандерас өгүүлжээ.

National Geographic өмнө нь Альберт Эйнштейний амьдралаар "Суутнууд" киноныхоо эхний хэсгийг хийсэн нь амжилт олж, телевизийн киноны том наадам "Эмми"-гээс арван төрөлд шагнал гардсан билээ.

Пабло Пикассогийн амьдралаар бүтээх "Суутнууд" киноны зураг авалт энэ намар эхэлж, 2018 онд нээлтээ хийх юм байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 16 минутын өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 41 минутын өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 1 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 3 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 20 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 20 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 21 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 23 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19