Д.САРАНГЭРЭЛ: ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН САНХҮҮЖИЛТ АНХ УДАА 10-15 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ


Өрхийн эмнэлгийн ажилтнуудыг 300 мянган төгрөгийн тэтгэмжид хамруулаагүй, ялгаварлалаа гэх мэдээлэл яваад байгаа билээ. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан хийжээ. Тэрбээр "Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл өнөөдөр зарим өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудын хамт 300 мянган төгрөгөөс ялгаварлалаа хэмээн хэвлэлийнхэнд ханджээ.

Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах эрх бүх хүнд бий.Гэхдээ хуулийн хүрээнд асуудлаа тавих учиртай.2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмэгдээгүй байдаг. Шинээр бүрэлдсэн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч эхний ээлжинд төрийн албан хаагчдынхаа орлогыг нэмэгдүүлэх шийдвэрийг элдэв шүүмжлэлийг сөрөн байж гаргасан билээ.Өрхийн эмнэлгүүд орон нутгийн өмчид тулгуурласан нөхөрлөл .Тиймээс төрийн албан хаагчдын адил урамшуулал авах хуулийн боломжгүй байгаа юм. Гэвч анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам хуулийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлэгт тус бүр 8 сая 50 мянган төгрөгийн санхүүжилт хийх шийдвэрийг Даваа гаригт гаргасан юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд төр засаг тухайн хороонд амьдарч буй иргэдийн тоогоор санхүүжилт олгож ард түмэндээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг.Энэ санхүүжилтийг нэмэгдүүлсэн нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих,тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.Үйлдвэрчний эвлэлийн зарим төлөөлөл энэ шийдвэрийг өөрсдийн шахалтаар гаргуулсан мэт ойлголт олон нийтэд өгөх үйлдэл хийсэнд харамсаж байна.

Цаашид Эрүүл мэндийн яам хэн нэгний шахалтгүйгээр эмч,эмнэлгийн ажилтнуудынхаа ажил хөдөлмөрийг бодитой үнэлэх чиглэлээр тууштай ажиллана. Эхний ээлжинд эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан захиран зарцуулах боломжийг бүрдүүлээд байна. Өрхийн эмнэлгийн төвүүд өдрийн эмчилгээ хийх,гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болгож байна. Энэ мэтчилэн эмнэлгийн үйлчилгээ нь ард иргэддээ ойрхон,эмч ажилтнууд нь ажил хөдөлмөртэйгээ уялдсан цалин урамшуулал авах бодит нөхцөлийг бүрдүүлж ажиллана. 2018 онд өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт анх удаа 10-15 сая төгрөгөөр нэмэгдлээ. Өрхийн эмнэлгүүдийн тухайд оны эцэст ажлын гэрээг дүгнэхдээ даатгалаас санхүүжих чадамжийг харгалзах зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгөх болно.Мөн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудыг улсын эмнэлэгт шилжүүлж,өөр менежментийг багийг Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллуулах зэрэг сонголтууд та бүхэнд байгааг мэдээлж байна.Цаашид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд энэ мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 10 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 13 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 14 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 14 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 14 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24