ХОГ ХАЯГДЛАА АНГИЛАН, ЯЛГАХ АЯН ӨРНҮҮЛЖЭЭ


Ногоон, шар, цэнхэр, хар өнгийн эгнүүлэн тавьсан хогийн савнуудад цэцэрлэгийн бяцхан жаалууд хогоо ангилан хийнэ.

Учрыг нь багшаас нь лавлавал "Хүүхдүүд маань цаасан хог хаягдлыг цэнхэр өнгийн саванд, шил лаазыг шар өнгийн саванд, хуванцар, гялгар уутыг ногоон саванд, бусад хог хаягдлыг хар өнгийн саванд ангилан хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хан-Уул дүүрэг нь "Эко дүүрэг" болох зорилт тавин "Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх" аян цэцэрлэг, сургуулиудад амжилттай хэрэгжүүлээд байна." гэдгийг хэлсэн юм.

Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин "Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх" аян амжилттай хэрэгжиж буй нь жишээ бол тус дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн багачууд байлаа.

Тус цэцэрлэгийн бүлэг бүр хог хаягдлаа ангилах хогийн савтай байх аж. Багш, ажилчид болон эцэг, эхчүүдийнхээ дунд хог хаягдлыг ангилан, ялгах тухай сургалтыг зохион байгуулж, энэ аянд нэгдэцгээж, уралдаан хүртэл зарласан байв.

Аяны талаар 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхтуяа ярихдаа "Манай багш, ажилчид хуралдаж, цэцэрлэгт маань ямар хог хаягдал ихэвчлэн гардаг, хаана ямар өнгийн хогийн савыг байрлуулбал зүгээр вэ гэдгийг ярилцсан. Ингээд ярилцахад бүлгүүдэд дахин ашиглагдахгүй буюу хар болон цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулах нь тохиромжгүй. Харин цэнхэр өнгийн савыг байрлуулах хэрэгтэй. Гал тогоонд цэвэр цаасан хог хаягдал бараг гарахгүй учраас ногоон, шар, хар өнгөтэй хогийн савыг байрлуулсан. Мөн эрхлэгч, нярав, аргазүйчийн өрөөнд ихэвчлэн цаасны хог хаягдал ихээр гардаг учраас цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулсан. Бид хүүхдүүддээ хог хаягдлаа ангилж сургахаас гадна дахин боловсруулах үйлдвэрүүдэд хогоо худалдсан мөнгөөрөө хуримтлал үүсгэж, хаврын тохижилтоороо цэцэрлэгийнхээ гадна талбайд дахин боловсруулах материалаар хийсэн сандлыг худалдан авахаар зорилт тавиад байгаа" гэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Эко дүүрэг-Ногоон хөгжил" зорилтын хүрээнд Хан-Уул дүүрэг "Хоггүй Хан-Уул", "Хоггүй хороо" аянуудыг тус тус эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж "Эко дүүрэг" нэрийн хуудастай болсон.

Энэ удаагийн хэрэгжүүлж буй "Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх" аяны хүрээнд хогийн цэгт дөрвөн өнгийн хогийн савыг байрлуулж, хог тус бүрийг тусгай хуваарийн дагуу ачиж тээвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ. Цаашдаа хог хаягдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг албаныхан хэлж байлаа.

"Хан-Уул дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2017-2020 онд дүүргээ "Эко дүүрэг" болгон гэж тусгасан. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу Засаг дарга хэд хэдэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь энэ аян юм. Дүүргийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 7-нд А/364 дугаар захирамжийг гарган, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин "Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх" аяны нээлтээ хийгээд байна. Уг аяны хүрээнд дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд, 16 хороо, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад хог хаягдлыг дөрвөн төрлөөр ангилан ялгах бэлтгэл ажлыг хангасан" тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр "Цаашдаа халдвартай, электрон хог хаягдлыг ангилан ялгах зорилготой байгаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эдийн засгийн чухал ач холбогдолтой. Одоо бид хогийн цэг дээр ангилан ялгалт хийж байгаа. Гэтэл хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эцсийн бүтээгдэхүүн хийхэд хэмнэлттэй. Дүүргийн хэмжээнд гарах хог хаягдлын хэмжээ багасна. "Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо" төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, өөрсдөө ирж хог хаягдлыг ирж, авч байгаа" талаар ярилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага ирсний 80 нь гал түймрийн дуудлага байна 1 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ 2 цагийн өмнө
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2 цагийн өмнө
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ 3 цагийн өмнө
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? 3 цагийн өмнө
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна 4 цагийн өмнө
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв 4 цагийн өмнө
Nas Summit team давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээг сонголоо 4 цагийн өмнө
Монголын хамгийн анхны, хамгийн том автомашины их дэлгүүр үүд хаалгаа нээлээ 4 цагийн өмнө
Улаабаатарт өдөртөө 12 градус дуаан байна 6 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 22 цагийн өмнө
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө Өчигдөр
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна Өчигдөр
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ Өчигдөр
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ Өчигдөр
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан Өчигдөр
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана Өчигдөр