ОХУ-ын Саратов хотын автозам болон хороолол дундах зам эвдэрч, оршин суугчдын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Үргэлжлэн орсон хур борооны улмаас зам дээр нуур мэт ус тогтжээ. Үүнийг холбогдох хүмүүст нь хүргэхийн тулд загвар өмсөгч, блогч Анна Москвичева усны хувцастайгаа зургаа авахуулсан нь олон нийтэд ихэд таалагдав. Тэрээр тогтоол усан дээгүүр хийлдэг хөвөгчөөр зугаалж, мэргэжлийн гэрэл зурагчин хөлсөлсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна