ХЯТАДАД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТНҮҮДИЙГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЗЛАВ


Хятадын Гуандон мужийн Люфэнг хотод хар тамхи, дээрэм, аллагын хэрэгт холбогдсон 10 ялтныг олны өмнө цаазалсан талаар эх сурвалжууд мэдээлэв. Ялын тогтоолыг олонд танилцуулах энэ өдрөөс дөрөв хоногийн өмнө тус мужийн дотоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт этгээдүүдийг олон нийтийн өмнө цаазлах тухай зарлан мэдээлж эхэлжээ. Хэрэгтнүүдийг төв цэнгэлдэх хүрээлэнд аваачихдаа хүн тус бүрийг хар нүдний шилтэй дөрвөн цагдаагаар харгалзуулсан байна. Тэднийг нэг нэгээр нь тавцан дээр гаргаж, ямар ял оноосныг олны өмнө уншин танилцуулсан ажээ. Энэ үеэр цугларсан олон мянган хүний дотор бага насны хүүхдүүд цөөнгүй байжээ.

Хятадын эрх баригчид өнгөрсөн долдугаар сараас хойш гурван удаа ялтнуудыг олны өмнө цаазлаад байгаа нь энэ юм. Энэ бусармаг, хүнлэг бус үйлдлийг олон нийт шүүмжилж, маргаан дагуулдаг хэдий ч Хятадын эрх баригчид гэмт хэрэг гаргахаас сэргийлж, сургамж өгч буй хэлбэр гэж өөрсдийгөө зөвтгөдөг ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 9 минутын өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 27 минутын өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 2 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 2 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 4 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 4 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 5 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 23 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр