Ц.ГАРАМЖАВД УИХ-ЫН УДИРДЛАГУУД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Admin
Өчигдөр

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар БОХХАА -н байнгын хорооны дарга Ц.Гарамжавыг байнгын хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томиллоо. УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар энэ хүнд хэцүү, чухал цаг үед УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны даргын үүрэгт ажлыг маш сайн хийж ирсэнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт тусгайлан талархал илэрхийллээ. 2017 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, 39 хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллүүдийг сонсож, 16 хууль, 5 Улсын Их Хурлын тогтоол батлуулжээ. Мөн УБ хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг онцгойлон анхаарч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны өмнөх болон одоогийн байдал, хөрөнгө оруулалт, шинэчлэлийн бодлогын талаар эрдэмтэн, судлаачид, туршлагатай инженер техникийн ажилтнуудыг оролцуулсан судалгаа явуулж, баримтат мэдээлэл хийж, 2 удаагийн өргөтгөсөн хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн байдаг. Мөн хамгийн сүүлд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн гол хэлэлцүүлгийг хийж УИХ-ын чуулганаар батлуулсан нь иргэд малчдын талархлыг хүлээсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 26 минутын өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 1 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 1 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 2 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 2 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 3 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 17 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 19 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 19 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 20 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 20 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 21 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 22 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 23 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй Өчигдөр
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь Өчигдөр