Их Британийн иргэн 28 настай Харриет Туттон бяцхан охиноо хангалттай тэжээж чадахаар их сүүтэй учир донор болж, сайн үйлс хийхээр шийджээ. Тэрээр гурван хөлдөөгч дүүрэн сүү сааж, 20 гаруй гэр бүлд бэлэглэсэн байна. Энэ сайн үйлсийн аянд зориулж фэйсбүүк хуудас нээн ажиллуулснаар хөхний сүү нэн шаардлагатай байгаа бяцхан үрсийг олдог гэнэ. Ингээд Харриет сүүгээ хүргэх гэж өдөрт 5 цаг орчим машинтай давхидаг болжээ. "Хүүхэд нь дутуу төрсөн нэг эмэгтэй надаас сүү аваад их баярласан. Хүүхдийг баярлуулах ч сайхан шүү" хэмээн Харриет ярьсан байна.
Зарим оронд сүүгээ хандивлах хүсэлтэй эхчүүдэд тусгай зориулалтын сав, хөхний саалтуур багажийг тарааж өгдөг ажээ. Мөн хөхний сүүний донор болохыг ч дэмждэг байна. Сонирхуулахад, АНУ-ын Техас мужийн оршин суугч Алисия Ричман 330 литр сүүг бусдын хүүхдэд хандивлаж, Геннисийн номд бичигджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна