ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАМХИТАЙ АДИЛ ХАТУУ ХЯНАХ ЁСТОЙ


Хөгжингүй орнуудын хүн амын дунд хэт таргалалт ихэсч байгаа учир зарим хүнсний бүтээгдэхүүнийг тамхитай адил хатуу хянах ёстой гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Дэлхийн улс орнуудын Засгийн газар хүнсний үйлдвэрлэлд дээрх дүрмийг хэрэгжүүлж, дагаж мөрдөх ёстой гэнэ. Учир нь хэт таргалалт дэлхий нийтийн асуудал болж байна.

Хүүхэд, өсвөр насныхны хэт таргалалт сүүлийн 40 жилд арав дахин нэмэгдэж, илүүдэл жинтэй хүмүүсийн тооноос давах төлөвтэй байгааг судалгаа харуулав. Энэ нь давс, сахар ихтэй хүнс хэрэглэсэнтэй холбоотой юм. Тиймээс эхний ээлжинд эмнэлэг, сургууль зэрэг нийтийн хоолонд нийлүүлж буй хүнсний давс, сахарын хэмжээг тохируулах журмыг мөрдөх ёстой. Давс, сахарын хор тамхитай адил түвшинд хүрсэнийг эрдэмтэд сануулж байна.

Хэт таргалалт нь зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд дэлхий даяар чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байна. 1980 онд дэлхийн хүн амын 4.7 хувь нь чихрийн шижин өвчтэй байсан бол 2017 онд 8.5 хувь болж өсчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 14 минутын өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 23 минутын өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 47 минутын өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 1 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 3 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 20 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 20 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 21 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 23 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19