ЯМАР Ч ӨВДӨЛТ МЭДЭРДЭГГҮЙ ГЭР БҮЛИЙН ХАЧИРХАЛТАЙ ХУВЬ ЗАЯА

Admin
Өчигдөр

Италийн нэгэн гэр бүл маш ховорд тооцогдох генийн өөрчлөлттэй бөгөөд тэдний дархлааны систем нь ямар ч өвчнийг бүрэн тэсэж гарах чадвартай ажээ. 52 настай Летиза Марсилид энэ шинж тэмдэг хүүхэд байхад нь илэрчээ. Түүний яс нь хугарсан ч огт өвддөггүй бөгөөд гэр бүлийнх нь таван хүн ийм генийн өөрчлөлттэй юм.

Өвдөж шаналахгүй ямар сайхан юм гэж бодож болох ч үнэндээ бол тийм биш гэнэ. Өвдөлт бол хүнд учирч байгаа аюулын дохио юм. Өвддөггүй бол хүн түлэгдэх, маажуулахыг огт анзаардаггүй, харин заримдаа илүү ноцтой гэмтлийг ч мэдэхгүй байсаар үхэж ч мэднэ. Жишээлбэл, Летика хатагтайн хүү 21 настай Бернардо дугуйнаас унаж гэмтэхдээ ямар ч өвдөлт мэдрээгүй байна. Дараа нь эмч нар түүний шагай мултарч, яс нь хэд хэдэн газар цуурсныг мэджээ. Мөн охин Мариа Элена байнга халуун цай ууж, амаа гэмтээдэг гэнэ.

Лондонгийн их сургуулийн доктор Жэймс Фокс "Бид энэ хүмүүс яагаад өвчин мэдрэхгүй байгааг олж тогтоох гэж хичээж байна. Тэдний мэдрэлийн эсүүд нь үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэсэн үг юм. Хэрэв үүний нарийн учрыг олчихвол өвчтөнүүдийг мэдээ алдуулах шинэ аргыг нээж болно" хэмээн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Дэлхий дээр 100 орчим хүн ийм синдромоор шаналж байгаа гэсэн баримт бий. Эдгээр хүмүүсийг судалж үзэхэд "ZFHX2" хэмээх өвөрмөц ген илэрчээ. Энэ генийг нь хулгана дээр туршиж үзэхэд мөн өвчин мэдрэхгүй болж өсч байсан нь тогтоогдсон байна. Тиймээс судалгааг дахин үргэлжлүүлэхээр шийджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2 минутын өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 13 минутын өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 57 минутын өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 1 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 1 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 1 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 19 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 21 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 21 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр