Н.ЭНХБОЛД САЙДЫН ТОМИЛОЛТ ЗАВХАН АЙМГААР ӨНДӨРЛӨВ

Admin
Өчигдөр

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын баруун аймагт хийсэн томилолт Завхан аймгаар өндөрлөлөө. Тэрээр албаныхантайгаа хамт Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, ололт амжилтыг нь сайшааж, алба хаагчидтай санал сэтгэгдлээ хуваалцан, тулгамдаж буй бэрхшээлийг нь сонслоо. Тус ангийн захирагч, хурандаа Г.Чулуунзагд ангийн түүх,ангид өрнөсөн бүтээн байгуулалт, ЗХЖШ-аас ирсэн тушаалын дагуу сургалт бэлтгэлд хэрхэн анхаарч байгаа тухай, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад авсан арга хэмжээ, бүтээлч ажлууд, бүрэлдэхүүний хувцас хангалт зэрэг үйл ажиллагаатай холбоотой бүхнээ салбарынхаа сайдад танилцуулсан. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн ангийн харьяа салбаруудынхаа ч тухай ярьсан юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Батлан хамгаалахын сайдад талархал илэрхийлж байсан юм. Учир нь орон нутагт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийнхан ихээхэн тусламж дэмжлэг үзүүлж яваад нь орон нутгийнхаа иргэдийн нэрийн өмнөөс баярлалаа. Орон нутгаас хамааралтай ажлуудыг ч дэмжихээ илэрхийлж байв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Баруун аймгуудад ажиллаад хамгийн сүүлд хутаг хувилгааны өлгий Завхандаа бид ирлээ.Орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, байгууллагууд маань зарим тохиолдолд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан зарим бүтээлч ажлаа хийж байгааг нь харлаа. Бид БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа зорилго нь 2018 оны төсөв болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ямар ажлыг нь анхлан хийх ёстойвэ гэдэгтээ анхаарч байна. Нөгөө талаас шинэчлэн батлагдсан багц хуулиудын хүрээнд үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэх талд нь захиж хэлж байна. Миний сэтгэл хангалуун нэг зүйл бол манай барилга инженерийн ангиуд бүтээн байгуулалтыг ёстой нэг шижигнүүлдэг болж. Богино хугацаанд олон барилга байгууламж барьж чадаж байна. Мөнгө нь байдагсан бол шинэ сумыг ч манай залуус дор нь барьчихаар чадвартай болжээ" гэж аймгийн Засаг даргатай ярилцсан. Тэрээр аймгийн Засаг даргад аймгийнхаа Цэргийн штабыг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулахад онцгой анхаарах ёстойг ч илэрхийлсэн юм.Уулзалт, ярилцлагын дараа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн зарим алба хаагчийг шагнан урамшуулж, ангид нь "Пургон" машин гардуулан өглөө.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан,ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нарын албаныхан ажиллалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 8 минутын өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 20 минутын өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 1 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 1 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 1 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 19 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 21 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 21 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр