ӨНӨӨДӨР ХОЁР БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА


УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр /2017.12.26/ хоёр байнгын хорооны хуралдаан товлогджээ. Үүнээс олон нийтийн анхаарал татаж буй асуудал нь Хууль зүйн байнгын хороотой холбогдож байгаа юм. Тус хуралдаан 09.00 цагт эхэлж, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай УИХ-ын 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд зарлагджээ. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

  • Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
  • Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
  • Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
  • Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 26 минутын өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 1 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 1 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 2 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 2 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 3 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 18 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 19 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 19 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 20 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 20 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 21 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 22 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 23 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй Өчигдөр
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь Өчигдөр