ХҮНСНИЙ ХАЯГДЛАА ҮНЭГҮЙ ТАРААДАГ ДЭЛХИЙН АНХНЫ СУПЕРМАРКЕТ


Дэлхийд ашиг, орлогоороо гуравдугаарт ордог Их Британийн "Tesco" сүлжээ ирэх оны хоёрдугаар сараас эхлэн ямар ч хүнсний хаягдалгүй болохоо албан ёсоор зарлалаа. Учир нь дэлгүүрүүдэд зарагдаагүй үлдсэн хүнсийг тухайн орон нутгийн буяны байгууллага, ядуу, орон гэргүй хүмүүст туслах нийгэмлэгүүдэд хандивлахын зэрэгцээ дахин боловсруулах төвд хүргэж, түлш үйлдвэрлэхээр шийдвэрлэжээ. Мөн тодорхой хувийг амьтдын хоол хүнсэнд зарцуулах юм. Тус корпорацийн гүйцэтгэх захирал Дейв Льюисийн мэдэгдэж буйгаар энэхүү сайн дурын үйл ажиллагаанд Их Британи дахь бүх салбар дэлгүүр нь хамрагдах ажээ.

"Tesco" сүлжээ 2017 оны байдлаар нийт 10 сая тонн хүнсийг Британийн ард түмэнд нийлүүлсэн бөгөөд түүний 0,7% буюу 70 мянган тонн нь хаягдал болсон байна. Тиймээс хаягдлыг хэрэгцээтэй салбарт нь түгээхээр болсон нь энэ юм.

Хоол хүнсний хаягдал нь зөвхөн эдийн засгийн хохиролтой бус байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг. Үүнд химийн бордоог илүү ихээр хэрэглэж, хүнсний тээвэрлэлтэд шатахууны хэрэглээ, ялзарсан хоол хүнсний хог хаягдал нэмэгдсэнээр улам их метан ялгаруулан, хүлэмжийн хийг ихэсгэж байна. Жил бүр дэлхийн хүн ам 1.3 тэрбум тонн буюу нийт үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний гуравны нэгийг хаяж үрэгдүүлдэг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 5 минутын өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 1 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 2 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 3 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 4 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 4 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 6 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 8 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 8 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 10 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 10 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 11 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр