Б.БАТДЭЛГЭР ЕРӨНХИЙ САЙДАД БЭЛЭГ ЯВУУЛЖ ДАВХАР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ


Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж байсан "Бүрэн цутгамал" компанийн захирал Б.Батдэлгэрийг өнгөрсөн сард эмч нарын дүгнэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт албадан эмчилсэн. Тэрээр өчигдөр эмнэлгээс гарсан бөгөөд тэр даруйдаа Төрийн ордонд Өвлийн өвгөний хувцас өмсч очжээ. Б.Батдэлгэр "Жавар тачигнасан газраас ирсэнгүй, Утаа баагисан Улаанбаатараас ирлээ" хэмээн шүлэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гарын бэлгээс гадна нэгэн шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад "Сант сургуулийн өргөтгөлийг барьсан Бүрэн цутгамал компани өдий хүртэл ажлын хөлсөө өгөхгүй байгаагаас гадна Б.Батдэлгэрийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа тул энэхүү хууль бус үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүсчээ. Мөн энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хариуцлага тооцож өгөхийг уламжилсан байна. Б.Батдэлгэрийг Өвлийн өвгөний хувцастайгаар Төрийн ордонын баруун хаалган дээр урьдчилж тохиролцсоны дагуу Сантагийн хувцастай жижиг дунд худалдаа эрхлэгчидтэй хамт очсон байна. Гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа хийж байсан худалдаачдын тавиур, саравчийг буулгасан юм. Санта нар мөн л төр, засгийн удирдлагуудад гарын бэлэг хүргүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 11 минутын өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 53 минутын өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 1 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 2 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 16 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 17 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 19 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 19 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 20 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 21 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 22 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй Өчигдөр
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна Өчигдөр
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр