ТОСК-ИЙН ЗАХИРАЛ АСАН А.ГАНТУЛГАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСААД ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Admin
3 цагийн өмнө

Хөгжлийн банкнаас үүдэлтэй хэрэг гэгдэх их хэмжээний мөнгө хувьдаа завшсан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг шүүхэд шилжихээр болжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газраас энэ сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.

Харин "ТОСК" ТӨҮГ-ын захирал А.Гантулга нарын зургаан хүнд холбогдох Буянт-Ухаа хорооллын орон сууцуудаас албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн завшсан 12 үйлдэлтэй хэргийг прокурорын хяналтад шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн байна.

Төрийн орон сууц, санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал асан Н.Гантулгыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2016 оны сүүлээс эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Түүний хэргийг шалгаж байсан ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Н.Гантулгыг баривчлан хэргийг шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн юм. Мөн Н.Гантулгыг цагдан хорьж шалгасны дараа гадуур байцааж эхэлсэн байдаг. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан хөрөнгийг дур зоргоороо зарцуулсан. Мөн энэ зарцуулалтаараа дамжуулан хувьдаа хөрөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр Н.Гантулгыг эрүүгийн хуулийн 265,2, 268, 150, 150,3 гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 53 минутын өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 20 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 22 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 22 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр