АЖИЛСАГ НӨХРӨӨСӨӨ ЗАЛХААД САЛЖЭЭ


Египетийн шүүх 28 настай бүсгүйн салах өргөдлийг хүлээн авчээ. Хосууд гэрлээд хоёрхон долоо хоногийн дотор салсан нь эхнэр нь залхаж, нөхрийнхөө үйлдлүүдийг тэвчиж чадахгүй болсонтой холбоотой гэнэ. Сонирхолтой нь, нөхөр Мохаммед нь гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийдэг, тавилгаа цаг үргэлж арчиж, цэвэрлэдэг төдийгүй хувцасны дэлгүүр амжилттай ажиллуулж, цөөнгүй хүнийг цалинжуулдаг чамгүй орлоготой нэгэн байжээ. Харин энэ үйлдэл нь эхнэрт нь таалагдаагүй бололтой.

Тэрээр салах өргөдөлдөө "Манай нөхөр яг гэрийн авгай шиг. Намайг юунд ч хүргэдэггүй. Хоол хийх, гэр цэвэрлэх, хувцас угаах зэрэг бүх ажлыг өөрөө хийдэг. Бүх зүйлийг хяналтандаа авч, юу ч хийлгэж, юу ч хэлүүлдэггүй. Надад гэр орны дотоод асуудалд оролцох эрх байхгүй. Гэртээ зочид буудалд байгаа юм шиг амьдардаг" хэмээн бичжээ.

Бүсгүй нөхрийнхөө талаар хадам ээждээ хэлэхэд төрсөн гэртээ ямар ч гэрийн ажил хийдэггүй байсан тухай олж мэдсэн гэнэ. Мохаммед хувийн амьдралаа зохиосны дараа ингэж хичээсэн бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 1 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 3 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 3 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 21 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 23 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 23 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр