ДАУНЫ СИНДРОМТОЙ ИРГЭДИЙГ ХАМГААЛДАГ БҮСГҮЙ БААТАР БОЛОВ


CNN агентлагийн 2017 оны "Hero of the Year" шагналын эзнээр кофе шоп ажиллуулдаг эгэл жирийн бүсгүй тодорч, 100 мянган долларын хандиваар сайн үйлсийн аянгаа өргөжүүлэхээр болжээ. Эми Врайт хэмээх энэ бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй 40 иргэнийг ажлын байраар хангадаг бөгөөд тэдгээрийн дотор дауны синдромтой хүмүүс ч байгаа ажээ. АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 гаруй хувь нь ажилгүй байгаа энэ үед Эми Врайтын сайн үйлс олон хүний талархлыг хүлээжээ. Дээрх шагналын эзнийг олон нийтийн санал асуулгаар тодруулахад Эми тодрон гарч ирсэн байна.

Түүний хоёр хүүхэд нь дауны синдромтой учир нийгмийг өөрчлөхөөр шийдсэн нь энэ юм. Кофе шопоо хүүхдүүдийнхээ нэрээр нэрлэж, өөртэйгөө адилхан зовлонтой хүмүүст туслахаар шийдсэн байна. Эми "Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст амьдралыг сайхнаар хардаг болоход нь тусалмаар байна. Кофе шоп нээвэл тэдэнд хамтдаа ажиллаж, дотоод сэтгэлээ нээж ярилцах сайхан орчин бүрдэх юм байна гэж бодсон. Манай ажилтнууд бусдад үйлчилж байхдаа өөрсдийгөө ямар үнэ цэнэтэй хүмүүс вэ гэдгийг ойлгодог. Дэлхий дээр амьдарч буй 200 сая хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр бусдаас юугаараа ч дутуу биш" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

CNN агентлаг нь хүмүүнлэгийн сайн үйлсийг дэмжих зорилгоор 2007 оноос хойш эгэл баатруудыг онлайн санал асуулгаар тодруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 3 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 3 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 3 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 22 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 23 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 23 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр