ХЯТАДУУД РОБОТ, УХААЛАГ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ТЭРГҮҮЛНЭ


Хятадын эрх баригчид гурван жилийн төлөвлөгөө баталж, 2020 он гэхэд дэлхийд ухаалаг технологиор тэргүүлэх зорилт тавьжээ. Тэд ухаалаг автомашин, робот, өндөр хурдны галт тэрэг зэрэг технологийн тэргүүлэх есөн салбарыг хөгжүүлснээр эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа ажээ. Тэд удахгүй 600 км/цагийн хурдтай галт тэрэг, дэвшилтэт хөдөө аж ахуйн машин техник, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зохион бүтээх нь ээ.

Эх сурвалжаас үзвэл, Хятадын ухаалаг технологи сүүлийн жилүүдэд түргэн хөгжиж, аж үйлдвэрийн робот, үйлчилгээний робот зэрэг шинжлэх ухаан технологийн бүтээгдэхүүн өргөн хэрэглээнд орсон байна. Хятадын зах зээл дэх аж үйлдвэрийн роботын борлуулалт 54%-иар нэмэгдэж, 56 мянган ширхэгт хүрсэн байна.

Түүнчлэн Хятадын ухаалаг автомашины зах зээл Европ, Америкаас илүү хөгжиж байгаа гэнэ. Хятад улс даяар шинэчлэл, шинжлэх ухааны томоохон 156 паркийг бий болгосон бөгөөд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт 30 сая хүн ажиллаж байдаг ажээ. Дэлхийн улс орнуудад ахиад 2.65 сая хятад хүн энэ салбарт ажиллаж сурч боловсорч байгааг нэг бүрчлэн эргүүлэн татаж зорилготой ажиллаж буй аж. Инновацийн хөгжилд 1980 оноос хойш төрөгсөд түүчээлж, ирээдүй болно хэмээн харж байгаа тул улсаас тэдний хөгжил, боловсрол, ажиллах амьдрах орчинд онцгойлон анхаарч байгаа талаар мөн дурдаж байна лээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 3 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 3 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 4 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 22 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 23 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 23 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр