Дэлхий дээр шоколадны амттай цорын ганц жимс бий. Сапотэ хэмээх энэхүү жимс нь жүржнээс дөрөв дахин их с витамин, кальци агуулдаг байна. Ногоон өнгөтэй жимс нь дотор талдаа чавгатай адил үртэй бөгөөд 4-16 см диаметртэй юм. Мексик, Төв Америкт 3-4 жил тутам ургадаг.
Мөн илчлэг ихтэй тул 2-10 хоногийн дотор ганцхан ширхгийг идэхэд хангалттай байдаг гэнэ. Боловсорч гүйцсэнийх нь дараа сүүний коктейль, тараг, нимбэгний шүүс зэрэгтэй хольж идэж болно. Мексикт жүржийн шүүстэй холих буюу зайрмаг хийж зардаг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна