ХАНИАД,ТОМУУНЫ ҮЕД ХҮҮХДЭЭ АСАРСАН ЭХ, ЭЦЭГТ ТАВ ХҮРТЭЛ ХОНОГИЙН ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО


Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой тасаг нээн ажиллуулж, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Засгийн газрын хуралдаанаас даалгав.

Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай /01-03 дугаар сард/ үед тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад зөвлөмж болгов.

Хүүхдийн эмчилгээ, үйлчилгээнд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Энэ мөнгийг хүүхдийн амьсгалын болон утлагын аппарат, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авах, эмч, ажиллагсдын илүү цагийн хөлс олгох, анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх дамжааны оюутан, резидент эмч, ахмад эмч нарыг ажиллуулахад зарцуулах юм.

Цаашид нийслэлийн 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулж, "Хүрээ" амаржих газрыг шилжүүлэн суурин дээр нь 300 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах талаар судалж, шийдвэрлэхийг үүрэг болгов.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 9.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос гурав, сүүлийн гурван жилийн дунджаас нэг хувиар илүү гэсэн үг юм. Өвчлөгсдийн 55 орчим хувийг дөрөв хүртэл насны хүүхэд эзэлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 1 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 3 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 5 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 5 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 5 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 23 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр