НАС БАРЖ, ЧАНДАРЛУУЛСАН ХҮН 7 САРЫН ДАРАА ГЭРТЭЭ ИРЖЭЭ


Тайландын иргэн 44 настай Сакорн Сачива сүүлийн хоёр жил гэр бүлээсээ хол, загас агнуурын завин дээр ажилладаг байжээ. Энэ хугацаанд гэрийнхэнтэйгээ нэг ч удаа холбоо барилгүй гэнэт гэртээ орж ирсэн гэнэ. Гэтэл гэрийнхэн нь түүнийг 7 сарын өмнө нас барсан гэж бодоод чандарласан тул буг, чөтгөр харсан мэт гайхаж, цочирдсон байна. Ингээд хэргийн учрыг тайлахаар цагдаад мэдэгджээ.

Түүний ажиллаж байсан газар 7 сарын өмнө гэдэсний халдвараар нэгэн хүн нас барж, цагдаа нар ар гэрийнхнийг нь дуудаж, цогцос таниулах ажиллагаа явуулсан байна. Цагдаа нар энэ хүнийг Сакорн Сачиватай андуурсан бөгөөд хавдаж, хөөсөн цогцос хэн болох нь танихад хэцүү байсан учир ар гэрийнхэн нь хүртэл будлиж орхижээ. Энэ үеэр үеэл нь цогцосны үүдэн хоёр шүд нь бүтэн байхыг хараад Сакорн биш гэж үзсэн ч бусад нь бүгд хүлээн зөвшөөрч, шашны ёсоор гэртээ гурван хоног хадгалж байгаад чандарлаж, нас барсны гэрчилгээ авсан ажээ. Энэ хооронд жинхэнэ Сакорн амьд байсан юм. Одоо цагдаа нар цогцос хэнийх байсныг илрүүлэхээр чандрыг шинжилж байна.

Үүнээс өмнө Энэтхэгт 82 настай хүн 40 жилийн дараа гэр бүлдээ эргэн ирсэн тохиолдол гарч байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 1 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 4 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 5 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 5 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 5 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр