ГРЕНЛАНДЫН МӨС ХАЙЛЖ, ҮЕР БОЛЖ БОЛЗОШГҮЙ


Гренландын арлын мөс улам хурдацтай хайлж, эргийн хотууд үерт автаж болзошгүйг НАСА-гийн эрдэмтэд сануулав. Одоогоор мөс хайлсны улмаас далайн усны түвшин 7 метрээр нэмэгдсэн бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл хэдэн зуун жилийн дараа Гренландыг бүрхэж буй мөсөн хавтан бүрмөсөн хайлах ажээ. Мөс хайлсаар байгаад арал дээр олон мянган аварга том нүхнүүд үүсэж, ус нь далайд шингэж байна.

Мэргэжилтнүүдийн санааг зовоож буй өөр нэг зүйл нь Гренландын мөс ийнхүү огцом хайлснаас болж тус арал үндсэн массаараа нэгдмэл, цул байдлаа алдаж байгаа явдал гэнэ. Хэрвээ энэ үйл явц удаан үргэлжилбэл цаашдаа зөвхөн Номхон далай төдийгүй Атлантын далай, цаашлаад Энэтхэгийн далайн усны түвшин ч нэмэгдэх магадлалтай юм байна.

"Мөс хайлах уг үзэгдлийг зогсоож болохгүй юу" гэсэн сэтгүүлчийн асуултад эрдэмтэд "Ямар ч арга байхгүй. Өнөөгийн шинжлэх ухаанд ийм боломж байхгүй" гэсэн хариултыг өгчээ.

Хойд туйлын температур нэмэгдэж, дэлхийн дулаарал хоёр дахин хурдацтай явагдаж байгаа нь Гренландын мөс хайлах үндсэн шалтгаан юм. Энэ зун зүүн Европыг хамарсан ган гачиг, Карибын тэнгист нүүрлэсэн хар салхи нь дэлхийн дулаарал аюултай түвшинд хүрсэнийг гэрчилнэ.

Эх сурвалж: CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 1 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 4 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 5 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 5 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 5 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр