ЭНЭ ОНД МАХНЫ ЭКСПОРТЫН ТОО, ХЭМЖЭЭ 7 ДАХИН НЭМЭГДЛЭЭ


Мал, махны экспортын нөөцийн мэдээлэл

Экспортлох махны нөөц нь малын тоо, малын өсөлт, хүн амын хэрэглээтэй шууд холбоотой. Сүүлийн 5 жилийн статистик судалгаагаар жилд 10-12 сая толгой малыг мал аж ахуйгаас хүнсэнд нийлүүлжээ. Хүнсэнд бэлтгэсэн малын тоог нийт малын тоонд харьцуулснаар хонь 23%-ийг, ямаа 21%-ийг, үхэр 16%-ийг, адуу 10%-ийг, тэмээ 7%-ийг тус тус эзэлж байгаа юм.

2017-2018 онд мал аж ахуйд хэрэгжүүлж буй мал сүргийн товарлаг байдлыг өсгөх үүднээс хонь, ямаан сүргийн 25-аас доошгүй хувийг, үхэр, адуун сүргийн 15-аас ихгүй хувийг, тэмээн сүргийн 3-аас ихгүй хувийг тус тус хүнсэнд хэрэглэх бодлогыг хэрэгжүүлж байгаатай уялдуулан хүнсэнд хэрэглэх малын мах, экспортын нөөцийг тооцож байна.

Манай улсын 2017-2018 онд малын махны экспортын нөөцийг тооцож үзвэл: Хонь 3412,4 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 61,4 мян.тонн, ямаа 3132,9 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 47,0 мян.тонн, үхэр 214,2 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 27,9 мян.тонн, адуу 291 мян.толгой буюу маханд шилжүүлснээр 43,6 мян.тонныг тус тус экспортлох нөөцтэй байгаа юм.

Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлыг үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар 2017-2018 онд үхрийн мах 27,9 мян.тонн, адууны мах 43,6 мян.тонныг экспортлох тоо, хэмжээг тогтоож, хонь, ямааны махны экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр тус тус шийдвэрлэсэн.

2017 оны 12 дугаар сараас 2018 онд экспортлох, импортлох

стратегийн хүнсний тоо, хэмжээ /тонн/

Экспортолсон мах махан бүтээгдэхүүний мэдээлэл

Манай улс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ГЕГ-ын мэдээгээр ОХУ-д 560 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 24900 тонн адууны мах, Иран, Катар улсад 2472 тонн хонь, ямааны мах нийт 27892 тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн экспорт хийгдсэн байна.

Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо, хэмжээ 7 дахин нэмэгдсэн ба өмнөх онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна. Дулааны аргаар боловсруулсан нөөшилсөн мах махан бүтээгдэхүүний хувьд 2000 кг-ийг экспортлоод байна.

Малын махны экспорт, 2012-2017 он

Экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн үйлдвэрүүдийн тухай мэдээлэл

2017 оны 12 сарын байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 8 аж ахуйн нэгж, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6 аж ахуйн нэгж, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 5 аж ахуйн нэгж, нядалгааны эрхтэй 8 аж ахуйн нэгж ОХУ улсад мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 4 аж ахуйн нэгж тус тус байгаа юм.

Монгол Улсын болон БНХАУ-ын Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын газрын даргын түвшний ажлын хэсгийн тавдугаар уулзалт 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Манжуур хотод амжилттай зохион байгуулагдсан.

Уулзалтад тусгасны дагуу Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд 2017 оны 9 дүгээр сарын 22-29-ны өдрүүдэд БНХАУ-ын талаас Мал эмнэлгийн хянан магдалагаа хийгдсэн.

Хянан магадалгаанд Монгол улсын нийслэл Улаанбаатар, Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг болон Завхан, Говь-Алтай, Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг, нийт 36 мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд хамрагдсан.

2017 оны 12 дугаар сарын 21-д үнэлгээ дүгнэлтийн хариуг БНХАУ- аас Монголын талд ирүүлсэн юм. Үнэлгээний тайланд тусгаснаар нэр бүхий 13 аж ахуйн нэгжид зөрчлийг арилган МХЕГ-аар баталгаажуулалт хийлгүүлэн тайлан мэдээг БНХАУ-ын талд ирүүлэх ёстой. Ирүүлсэн тайланг үндэслэн дээрх 13 аж ахуйн нэгжид магадлан итгэмжлэл олгох нөхцөл бүрдэнэ. Харин 5 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоос татгалзаж, 10 аж ахуйн нэгжид энэ удаагийн хяналт шалгалтад ороогүй, зөвхөн заавар зөвлөгөө өгсөн тухай албан ёсоор тэмдэглэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 6 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 9 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 9 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 10 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 10 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 11 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 12 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 13 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 13 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 15 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 16 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 17 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 17 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 17 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 17 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр