В,С ВИРҮСИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГТ 353445 ХҮН ХАМРАГДЖЭЭ


21 аймаг, нийслэлээс ирүүлсэн хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн мэдээгээр нийт 353445 хүн хамрагджээ. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна. Мэдээллийн сан дахь эрт илрүүлгийн хамрагдалтын хувь 43.7 байгаа бөгөөд утсаар мэдээлсэн хамрагдалтын хувиас 3.4 хувиар бага буюу 25504 хүний мэдээлэл мэдээллийн санд ороогүй байна.

Харин Дорноговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Завхан, Хэнтий, Дорнод, Орхон аймгуудад хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн хамрагдалтын хувь аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. Мөн Булган, Баян-Өлгий, Улаанбаатар хотод хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь 40 хувиас доош үзүүлэлттэй хэвээр байгаа аж. Ямартай ч эрт илрүүлгийн хамрагдалтын хувь Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад нэгээс дээш хувийн өсөлттэй байгаа бол Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотод хамрагдалтын хувь нэмэгдээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 5 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 6 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 6 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 6 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр