МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН дарга МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ


Дэлгэр Монгол эх орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй элэг нэгт, Эрхэм хүндэт монголчууд аа,

Та бүхэндээ угтан золгож буй 2018 оны шинэ жилийн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа айлтган дэвшүүлье. Сайхан ирээдүй, сайн үйлсийг бүтээх эрхэм хүсэл бүхэн тань шинэ онд биелэн бүтэхийн өлзийт ерөөлийг иргэн бүхэндээ хамтатган барья.

Монгол түмний цадиг түүхийн нэгэн он улирч байна. Шинэ мөрүүдийг бичин туурвих бас нэгэн тоолол эхэлж байна.

2017 он эдийн засгаа хямралаас гаргах, өрийн дарамтаас улсаа гэтэлгэх, хямралын давалгаанд айл өрх, ард иргэдээ нэрвүүлчихгүй байх амаргүй сорилтыг даван туулахын төлөө хичээн зүтгэсэн он болж Монголын түүхэнд үлдлээ.

Зүтгэл, чармайлтын үр дүн ч гарсан. Төр засгаа дэмжиж, бодлого шийдвэрийг нь хэрэгжүүлж, нэгэн сэтгэлээр нэгдэн нягтарсан ард түмэндээ баярын энэ өдөр талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт иргэд ээ,

2016 оны III улиралд хасах 1.6 хувь, жилийн эцэст дөнгөж 1.0 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 11 сарын байдлаар 5.8 хувь боллоо.

Нэгдсэн төсвийн орлого 2012 оноос жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгөөр тасарч байсан бол 2017 оны дүнгээр 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелэх хүлээлттэй байна. Шинээр хүү багатай, урт хугацаатай бонд гаргаж арилжаалсны үр дүнд 2019 он хүртэл зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас ангижирлаа. Гадаад валютын албан нөөц 2.9 тэрбумд хүрч, 2016 оны 9-р сараас бараг 3.0 дахин нэмэгдээд байна.

УИХ-аас "Хүүхдийн мөнгө"-ийг бүх хүүхдэд, "Насны хишиг"-ийг нийт ахмадууддаа олгох шийдвэр гаргалаа. "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлэх амлалтаа биелүүллээ. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан. Тэтгэврийг 2018 оноос эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэхээр улсын төсөвт 137.4 тэрбум төгрөг тусгалаа.

Товчоор хэлбэл 2017 онд бид тавьсан зорилтоо амжилттай биелүүлж, эдийн засгийн өсөлтийг бий болгож, уруудалтаас сэргэлтийг авчирч чадлаа.

2018 он эдийн засгаа бүрэн илааршуулах, цаашдын тогтвортой өсөлтийг хангахад шийдвэрлэх жил байх болно.

Төсвийн алдагдал буурч, төсвийн сахилга бат сайжирч байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж эхэллээ. Манай голлох эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ 2018 онд өсөлттэй буюу өндөр байх хандлагатай байна. Шинэ онд ямар нэг улс төрийн сонгууль болохгүй. Томоохон өр төлбөрийн дарамт ч байхгүй. Тиймээс энэ таатай нөхцөлийг зөв ашиглах нь төр засгийн хийгээд, монгол хүн бүрийн эрхэм зорилго байх ёстой.

Улстөржилт, яах нь мэдэгдэхгүй тодорхойгүй байдалдаа шинэ онд цэг тавья. Томоохон хөтөлбөр төслөө эдийн засагтаа ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байдлаар урагшлуулъя. Газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбороо барьж эхэлье. Өмнөд хилийн боомт хүрэх 267 км төмөр замаа одоо л ашиглалтад оруулахгүй бол оройтох нь. Хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадвал, монгол хүнээ хөгжүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэх зорилтоо бид хангаж чадах болно.

Улс төрийн чөдөр тушаанаас ангид байж, улстөржсөн талцал хуваагдлаа орхиж, эв нэгдлээ эрхэмлэн, нийтээрээ нэгэн зорилгод нэгдэж чадвал бидэнд амжилт ялалт, хөгжил цэцэглэлт ойрхон байгаа.

Тиймээс шинэ оны өдөр бүхэн шинэ ирээдүйд дөтөлсөн зоримог шийдмэг, зөв алхмын өдөр хоногууд байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлж хэлье.

Эрхэм хүндэт монголчууд аа,

Үндэстнээрээ эвлэлдэн нэгдэж, үндэс угсаагаа мандуулан бадрааж, аз жаргалтай, гэгээн гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

2018 он монгол айл бүрийн хойморт өнгө гэгээ, монгол хүн бүхний сэтгэл зүрхэнд итгэл тэмүүлэл асааж, хийморь золбоо, баяр жаргал авчрах болтугай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 3 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 5 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 5 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 5 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 6 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 7 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 7 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 11 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 12 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр