ӨНГӨРСӨН ОНД ОНГОЦНЫ ОСОЛ ХАМГИЙН БАГА ГАРЧЭЭ


2017 он агаарын тээврийн салбарт түүхэндээ хамгийн бага аюул осол гарсан жил байлаа. Олон улсын хэмжээнд зорчигч тээврийн нэг ч онгоц осолдоогүй гэж агаарын тээврийн салбарын судалгааны "TO70" болон "Airline Safety Network" байгууллага мэдээллээ. Харин ачааны нисэх онгоцны осол өнгөрсөн онд 10 удаа гарч, 79 хүн амиа алдсан байна. Харин 2016 онд энэ төрлийн 16 осол гарч, 303 хүн амиа алдсан юм. Өнгөрсөн онд Туркийн ачааны нисэх онгоц Киргизийн нисэх буудлын ойролцоо осолдсон нь хамгийн том осол болсон. Үүний улмаас онгоцонд зорчиж явсан 39 хүн бүгд амиа алдсан ажээ. Үүнээс гадна 2018 он гарахын өмнөх өдөр Коста Рикагийн ачааны онгоц осолдож 12 хүн амиа алдсан. Нисэх онгоцны осол сүүлийн 20 жилд тасралтгүй буурсаар байгаа юм. 2005 онд зорчигч тээврийн нисэх онгоцны ослын улмаас нийт 1000 гаруй хүн амиа алдаж байсан. Харин "TO70" байгууллагын танилцуулснаар иргэний агаарын тээвэрт осол гарах магадлал 16 сая нислэг тутамд нэг байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 7 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 9 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 10 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 11 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 11 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24