Синьхуа агентлагт мэдээлснээр 2017 онд Монгол-Хятадын худалдааны эргэлт эрс нэмэгджээ. Тодруулбал, Эрээн хотын боомт дахь Монгол-Хятадын худалдааны эргэлт 11,2 сая тонн болж, өмнөх жилүүдийнхээс 16 хувиар өссөн байна. Мөн Монголын зэс, нүүрсний экспорт нэмэгдсэн гэж тус агентлагт мэдээлэв.2020 он гэхэд Монгол-Хятадын бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоолол бий. Манай улсын гадаад худалдааны 60 хувийг Хятад улс дангаараа бүрдүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна