ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА


09:00 цагт: Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хот суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох,лагийг байгаль орчинд ээлтэйгээр эргэлтэд оруулах зорилготой "Жорлонгоо өөрчилье" сургалт зохион байгуулагдана. Хаана: БГД-ийн Засаг даргын тамгын газрын байранд.

10:00 цагт: Ерөнхий сайд Чингис бондын 500 сая долларын өрийг төлнө. Сангийн яаман дээр сэтгүүлчдэд нээлттэйгээр шилжүүлгээ хийнэ.

11:00 цагт: МУБИС-ийн Суурь судалгааны төвийн нээлт болох тул сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Нээлт МУБИС-ийн А байрны 300 тоотод болно.

11:00 цагт: Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар Ардчилсан нам хэвлэлийн бага хурал зарлалаа. Хаана: "Ардчиллын өргөө"-ний 5 давхарт.

11:00 цагт: "Үндэсний мэдээллийн төв"-д Иргэний хөдөлгөөн, ТББ, иргэдийн нэгдэл болох "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс Хатуу гишүүнчлэлийг эсэргүүцэж, Оффшор, 60 тэрбумын асуудал болон Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. ХНХЯ, Монголбанк, арилжааны банкууд хамтран байгуулж буй уг санамж бичгээр тэтгэврийн зээлийн хүү жилийн 12 хувь, хугацаа нь 12 сар болж уртсах боломж бүрдэж байгаа юм. Хаана: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд

12:30 цагт: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг шинэчилсэн технологитой газар дээр нь очиж танилцана.

12:30 цагт: Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн Эрүүл мэндийн яамны гаднах талбайд алслагдсан 8 аймгийн 9 суманд түргэн тусламжийн авто машин гардуулж өгнө.

15:00 цагт: Оны онцлох аж ахуйн нэгжүүдийн туг мандуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын гадна талбайд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 8 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 11 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 12 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 12 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 12 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24