АХМАДУУД ОЛГОХ "НАСНЫ ХИШИГ"-ИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


УИХ-аар Ач санах хууль батлагдаж, 65 ба түүнээс дээш насны ахмадуудад жилд хоёр удаа "Насны хишиг"-ийг олгохоор болсон. Ингэхдээ цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар тогтсон.

Цагаан сарын өмнө олгох "Насны хишиг"-ээ авахын тулд өмнө нь бүртгүүлсэн ахмад дахин бүртгүүлэх шаардлагагүй гэнэ. Харин энэ жил шинээр болзол хангасан буюу 2017 оны долдугаар сараас хойш 65 нас хүрч байгаа ахмадын бүртгэл эхэлжээ. Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй, эсвэл болзол хангаагүй ахмадууд Үндэсний баяр наадмын өмнө хамрагдах нь.

Бүртгүүлэхдээ "Насны хишиг" авах тухай өргөдлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очих юм байна. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлснээр 'Насны хишиг'-т хамрагдах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгөх ёстой юм байна.

Харин хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын мөнгө нь дансанд байршина. Хэрэв авахыг хүссэн тохиолдолд ар гэрийнхнийхээ хэн нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.

"Насны хишиг" авах ахмадуудын насыг дөрөв ангилах бөгөөд:

  • 65-69 настай ахмад настан 50 мянга,
  • 70-79 настай ахмад настан 80 мянга,
  • 80-89 настай ахмад настан 150 мянга,
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөг олгодог.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 8 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 11 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 12 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 12 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 12 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24