ХСИС-ИЙН СОНСОГЧДЫГ "БАЯРЫН БИЧИГ"-ЭЭР ШАГНАЖ УРАМШУУЛЖЭЭ


Шинэ жилийн баярын үеэр ЦЕГ-аас санаачлан "Шинэ жил-Эргүүл хяналт" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Тус эргүүлийн үйл ажиллагаанд Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийн тушаалаар тус сургуулийн 400 сонсогч оролцсон байна. Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тэдгээр сонсогч хуваарилагдаж, 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.

Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан ХСИС-ийн зарим сонсогчийг шагнаж урамшуулсан байна. Тухайлбал Цагдаагийн сургуулийн 313 дугаар дамжааны сонсогч А.Хүсэлбат, 314 дүгээр дамжааны сонсогч А.Батбаяр, 335 дугаар дамжааны сонсогч Т.Баянжаргал нарыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын "Баярын бичиг"-ээр шагнаж урамшуулжээ.

Тэд Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран таван сая гаруй төгрөгийн хохиролтой зургаан гэмт хэргийг илрүүлжээ. Мөн эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг олж тогтоон, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч ирээдүйн албандаа хэрхэн бэлтгэгдэж буйгаа харуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 8 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 11 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 12 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 12 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 12 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24