ДУЛААНЫ АЛДАГДАЛТАЙ 20 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ЗАСВАРЛАНА


Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-тай хамтран "Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь" төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 онд 4 сая швейцарь франкийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн үүн дээр нэмэлтээр, төслийн хүрээнд барилгын шинэчлэн засварлах үйл ажиллагаанд зориулан нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Төслийн ач холбогдлын талаар төслийн захирал Ноён Давид Ханкок "Монгол улсын хатуу ширүүн байгалийн нөхцөлд тохирсон эрүүл орчинтой, тав тухтай, хямд төсөр, эрчим хүчний хэмнэлтэй барилга нь нийслэлийн иргэдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх болно. Төслийн хүрээнд хамгийн орчин үеийн шилдэг технологиор барилгын орчныг сайжруулахаас гадна ирээдүйд тогтвортой байдлыг хангах тогтолцоог бий болгоно" гэж онцлов. Нийслэлийн Засаг даргын Орлогч Ш.Анхмаа мөн төслийн ач холбогдлын талаар "Төслийн хүрээнд дулааны алдагдалтай нийт 20 сургууль, цэцэрлэгийг засварлахаас гадна нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлогын орчныг сайжруулна" гэв.

Энэхүү төслийн нээлтийн хурал өнөөдөр Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгааллын төвд болно. Хурлаар төслийн өмнөх шатны сайн туршлагаас Завхан, Ховд аймгийн сургуулийн удирдлага, орон нутгийн өмчийн газар, орон нутгийн удирдлага хуваалцах ба боловсролын салбарын хөрөнгө оруулалт, эрчим хүчний тарифын тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарцын талаар хандивлагч байгууллага, төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Нийслэлийн удирдлага, Нийслэлийн харъяа агентлагууд, Эрчим хүчний зохицуулах газрын төлөөллүүд хамтран хэлэлцэнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 9 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 12 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 13 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 13 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 14 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24