ӨГИЙНУУР СУМЫН ИРГЭД ӨМХИЙ ҮНЭРТСЭН ОРЧИНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙНА


Архангай аймгийн Өгийнуур сумын Эрүүл мэндийн төв нь хүйтэн, өмхий үнэртсэн орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сумынхаа иргэдэд хүргэж байна. Тус Эрүүл мэндийн төвийн барилгыг 2011 оноос аймгийн "Хасу мандал" ХХК улсын төсвийн 399 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн бөгөөд барьж байх хугацаанд өрлөгийг нь хүртэл дахин нураах шийдвэр гарч байсан ч нураалгүй үргэлжлүүлэн барьсан байдаг. Мөн улсын комисс хүлээж авахгүй 5 удаа буцаасан бөгөөд 2016 оны 8-р сарын 31-нд ирсэн улсын комисс хүлээж авч, 5 жилийн дараа ийнхүү ашиглаж байгаа ажээ. Хүлээн авахад халаалтын зуухны тогоо цоорсон, халаалт өгөх боломжгүй байсан байна. Одоо хэр нь барилгын бүх өрөөнүүд хүйтэн хэвтэн эмчлүүлэгсдийн эмчилгээ ч үр дүнгүй байдаг байна.

Мөн цахилгааны холболт масс ихтэй, бохирын цооног байнга хальж үмхий үнэртдэг байдал нь эмнэлгийн ажилчдын ажиллах, хэвтэн эмчлүүлэгчдийн эмчлүүлэх, ая тухтай байдлыг алдагдуулж байна гэдгийг тус эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд хэлж байна. Энэ байдлыг цэгцэлж шийдвэрлэж өгөхийг хүсч холбогдох хүмүүст хандсан ч одоог хүртэл ямар нэг арга хэмжээ, ажил хийгдээгүй байна. Ийнхүү нэг компаний буруутай үйл ажиллагааны улмаас нэг сумын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ бүрэн гүйцэт, ая тухтай авч чадахгүй байсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 10 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 13 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 14 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 14 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 14 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24