56 ЖИЛИЙН ТУРШИД ЭХНЭРТЭЭ 55 МЯНГАН ДААШИНЗ АВЧ ӨГЧЭЭ


Загварын ертөнцийнхөн, бүр Холливудын нэр цуутай бүсгүйчүүд хүртэл энэ эмэгтэйн хувцасыг хараад атаархаж мэднэ. Пол болон Марго Брокман хоёр ханилан суугаад 56 жил болжээ. Энэ хургацаанд нөхөр нь гэргийдээ ойролцоогоор 55 мянган даашинз, өөрөөр хэлбэл жил бүр бараг 1000 даашинз худалдан авч өгсөн байна.

Гэр бүлийн хос бүжгийн талбайд анх танилцаж дотносжээ. Насан туршид нь Полыг эзэмдэж буй түүний ер бусын хобби чухамхүү эндээс эхлэсэн байна.

"Би 13 настай үеэсээ л бүжиглэсээр байгаа. Тэгээд ч би өөрийн гэргийтэй бүжгийн талбайд учирсан юм. Би хамгийн гоё даашинзтай бүсгүйчүүдтэй бүжиглэдэг байсан бөгөөд Маргог бүжгэнд урьж байсан.Анхны бүжгээс хойш бид зогсохыг үл мэдэж, шөнөжингөө бүжиглэдэг байж билээ. Тэр үеэс хойш бид улам ойр дотно болж, би ч түүндээ зориулан даашинз худалдан авч өгч эхлэсэн юм" гэж нөхөр нь ярьсан байна.

Полын хэлснээр, тэрээр гэргийдээ хоёр удаа нэг даашинз өмсгөхийг хүсдэггүй байсан учир ийм олон даашинз худалдан авч баярлуулдаг байжээ.

Залуудаа Пол Германы Бермен хотын боомтод ажилладаг байжээ. Нэг удаа тэнд АНУ-аас хувцас бүхий их бараа ирсэн байна. Пол тэр дундаас Америкийн дизайнерын тансаг, гоё хийцтэй даашинзуудыг сонгож чадсан аж. Тэгэхэд тэрээр өөрийн бүсгүйд эхний арван даашинзыг авч өгчээ.

Тэд гэрлэж, Германаас АНУ-д нүүж ирснийхээ дараа Пол өөрийн хоббийг орхиогүй бөгөөд долоо хоног бүр гэргийдээ шинэ гоёл авч өгч, бүжгэнд явдаг байсан аж.

Заримдаа Пол гэргийдээ гоёлын хувцас худалдан авч өгөхийн тулд өөрт байсан бүх мөнгөө үрчихдэг байжээ. Нэг удаа 30 даашинз худалдан авсан нь мань эрийн хувьд дээд амжилт болсон байна.

Харин Марго дэлгүүр хоршоогоор явах дургүй байсан бөгөөд гэр орноо янзалж, хоол унд хийхийг л илүүд үздэг байжээ.

Тэдний хуримын 33 жилийн ойн үеэр хатагтай Брокман 26 мянган даашинзтай болсон байжээ.Гарашинд нь ийм олон хувцас хадгалах газар байхгүй болсон учир, Пол далайн тээврийн чингэлэгүүд түрээслэсэн байна.

Энэ бүх жилүүдэд Брокманыхны ойр дотны хүмүүсээс хэн нь ч, бүр хүүхдүүд нь ч тэдний энэ гайхалтай хоббины тухай огт мэддэггүй байжээ. Харин нэг удаа охин Луиза нь гаражинд хувцасны агуулах байхыг санаандгүй харсан гэнэ. Ийнхүү эцэг, эхийнх нь нууц задарчээ.

Сүүлд нь эхнэр, нөхөр хоёр өөрсдийн хосгүй цуглуулгыг худалдахаар шийдсэн бөгөөд нийт үнэ нь 1,5 сая доллараас давсан байна. Ингэхийн тулд тэд 4000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий агуулах түрээслэж, бүх даашинзаа өнгө өнгөөр нь ялган тавьжээ. Эдгээрийн дотор Oscar de la Renta болон Vera Wang зэрэг нэртэй дизайнеруудын урласан даашинзууд ч байдаг аж.

Марго, Пол хоёрт өөрсдийн дуртай даашинзуудаасаа салахад харуусах зүйл байхгүй байгаа аж. Учир нь ийм олон даашинзаас илүү эрхэм сайхан дурсамж бидэнд үлдсэн гэж тэд хэлжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 10 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 13 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 14 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 14 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 14 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24